Хотын даргыг сонгох асуудал тооллогын комиссыг сонгох дээр гацав

70
3 сарын өмнө

5e79222a-ddf2-4910-bdbd-88652a861137,НИТХ-нэгдсэн-хуралдаан-хотын-дарга.jpg.jpg

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар хотын даргыг сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Нийслэлийн Засаг даргад нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун нар нэр дэвшээд буй.

Засаг даргыг сонгох санал хураалтыг явуулахаар болж, тооллогын комиссын бүрэлдэхүүнийг томилохтой холбоотой асуудлаар төлөөлөгчид санал зөрөлдсөн. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд тооллогын комиссын гишүүдийг ил санал хураалтаар шийдэх санал гаргасан. Харин нэр дэвшигч С.Мөнхчулууны хувьд санал хураалтыг нууцаар явуулах ёстой ба тооллогын комисс саналыг үзэхийг ххатуу хориглож, тооллогын комиссыг чанд зохион байгуулна хэмээн саналаа илэрхийлсэн.

Гэвч тооллогын комиссыг сонгох асуудал дээр санал зөрлдсөний улмаас өнөөдрийн хуралдаанаар нийтдээ АН хоёр, МАН нэг удаа, нийтдээ гурван удаагийн нэг цагийн завсарлага аваад байна. 

Түүнчлэн, ТҮЦ эрхлэгчдийн холбооныхон С.Амарсайханыг хотын дарга болгохыг эсэргүүцэв. Тэдний эсэргүүцэл багагүй шуугиан дэгдээгээд амжсан ч цагдаагийн бие бүрэлдэхүүн зохицуулсан болно.

Санал болгох

Энэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.

3 өдрийн өмнө
Зүй бусаар хорогдсон малын махыг худалдаалсан  байж болзошгүй

Үхсэн малынх байж болзошгүй их хэмжээний махыг цехэд шулж байсныг илрүүллээ.

3 өдрийн өмнө