200 цэцэрлэгчийг бэлтгэж байна

36
3 сарын өмнө

Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөө шинээр батлагдан мөрдөгдөж эхлээд байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан нэг чухал ажил нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийг арчлан тордох, нөхөн сэргээх ажилд ажиллах мэргэжлийн боловсон хүчин, тухайлбал цэцэрлэгчдийг бэлтгэх асуудал юм.

Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар Захирагчийн ажлын алба, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн Эко Монгол Эрдэнэ төв хамтран 2019 оны 02 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 20-ны хооронд нийт 23 хоногийн “Цэцэрлэгчин” бэлтгэх сургалт зохион байгуулж эхлээд байна. Энэ сургалтанд нийт 200 орчим хүн хамрагдаж байна. Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Хувийн хэвшлийн цэцэрлэгжүүлэлтийн компаниудын ажилчид, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаний ажилчид суралцаж байна. Сургалт 80 цагийн онолийн хичээл, 50 цагийн дадлагын хичээлээс бүрдэх бөгөөд сургалтын хөтөлбөрийн дагуу хотын гудамж цэцэрлэгт мод, сөөг, цэцэг, зүлэг тарих болон арчлах, ургуулах, үйл ажиллагаанд сургацана. Мөн мод сөөгөд хийгдэх 20 гаруй төрлийн агротехнологийн ажилбаруудыг, тухайлбал мод сөөгийг хэлбэржүүлэх, тайрах, засах арга барилд суралцах юм. Төгсөгчдөд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвөөс мэргэжлийн сертификат олгоно гэж нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох

Энэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.

2 өдрийн өмнө
Зүй бусаар хорогдсон малын махыг худалдаалсан  байж болзошгүй

Үхсэн малынх байж болзошгүй их хэмжээний махыг цехэд шулж байсныг илрүүллээ.

2 өдрийн өмнө