Дархан аварга Х.Баянмөнх гадаадад сувилалд явсан тул МҮБХ-ны ИХ ЭЕ хойшиллоо

2019 оны 2 сарын 192019-02-19

c53231cf-1e8a-4be8-88e8-5f465a32cde7,их эе баянмөнх батэрдэнэ мүбх.jpg.jpg

МҮБХ-ны удирдлагын түвшинд гарсан маргааны улмаас Монгол бөхийн өргөө 2018 оны 4-р сараас хойш удаа дараа хаагдаж, цагдаагийн хамгаалалтанд байсан билээ. Харин саяхан маргалдагч талууд эвлэлдэн нэгдэж, Ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хоёр талаас дахин ямар нэгэн үймээн, самуун гаргахгүй, Монгол бөхийн өргөө рүү дайрахгүй гэсэн албан хүсэлт Цагдаагийн байгууллагад гаргаснаар Монгол бөхийн өргөөг нээж, үйл ажиллагаа нь хэвийн горимдоо орсон юм.

Уг ойлголцлын санамж бичигт талуудыг төлөөлөн дархан аварга Х. Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Гацуурт ХХК-ны захирал Л. Чинбат нар гарын үсэг зурж, улмаар хоёр тал нэгдэн МҮБХ-ны ээлжит 5-р Их эеийг зохион байгуулах ажлыг хэсэг байгуулжээ. Тус ажлын хэсэг нь хоёр талаас тэгш тооны төлөөлөл орсон 12 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж, дотроо "Их эед төлөөлөгч сонгох журам боловсруулах, МҮБХ-ны дүрмийн төсөл, тайлан бэлдэх" гэсэн 3 дэд хэсэг байгуулан идэвхтэй ажиллаж байна.

Энэхүү ажлын хэсгээс Ээлжит 5-р их эеийг 2019 оны 2-р сарын 20-ны өдөр зохион байгуулахаар товлосон байсан боловч ажлын хэсгийн нэг ахлагч дархан аварга Х.Баянмөнх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас (гадаад улс руу сувилалд явсан) эзгүй байгаа тул ээлжит 5-р Их эеийг хэсэг хугацаанд хойшилж байгаа тухай өчигдөр дархан аварга Б.Бат-Эрдэнэ, “Гацуурт” ХХК-ны захирал Л.Чинбат нар мэдээллээ.

Хэдийгээр их эеийн тов хойшилсон ч хоёр тал харилцан зөвшилцсөний үндсэн дээр Монгол бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх, гүйцэтгэх захирал, улсын заан Б.Сайнбаярын удирдлага дор МҮБХ-ны хуучин ажлын алба хурал хуралдтал өдөр тутмын үүрэгт ажлууд болон бөхийн барилдаан, урлагийн тоглолт, бусад үйл ажиллагаагаа хуваарийн дагуу зохион байгуулан ажиллахаар болжээ. Үүний дагуу ойрын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд аймгуудын золголт, шашин номын хурал, тоглолтууд хуваарийн дагуу зохион байгуулагдаж байгаа бөгөөд шаргачин гахай жилийн эхний барилдаан 3-р сарын 01-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдоод байна.

 

Санал болгох

Ч.Санжаадамба аваргын бойкотыг МҮБХ зогсоолоо

Өнгөрсөн хугацаанд тариачин Л.Чинбатын МҮБХ, Б.Бат-Эрдэнэ аваргын МҮБХ Бөхийн өргөө, түүний орлогын хойноос л холбоогоо булаацалдаж маргалдсан. Тэдний хэн ч даваа наймаалцах, сэргээшийг таслан зогсоох, үндэсний бөхийг хөгжүүлэх талаар бодлого дэвшүүлсэнгүй. Одоогийн МҮБХ ч орлогын хойноос хөөцөлдөж, улсын цолтнуудыг заавал барилдуулах журмаа дахин сэргээсэн болохоос дорвитой ажил хийхгүй байна. Журам мөрдүүллээ гээд сэргээшийн асуудлаа цэгцлэхгүй бол бөхчүүд бэртэлтэй, хүндэтгэх шалтгаантай гэсэн актаар бойкотоо үргэлжлүүлэхээс аргагүйд хүрч байх шиг.

10 өдрийн өмнө
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ

Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спортын хороо, Говийн хүчтэн бөхийн дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ.

21 өдрийн өмнө
"Макс"-ын Д.Ганбаатарын Mongolian groom-ийг унтуулжээ

“Mongolian groom” -ыг даага байхад нь Д.Ганбаатар 12000$ -аар худалдан авсан бөгөөд 2018,2019 онд нийтдээ 16 уралдаанд гараанаас гарч, 3 удаа түрүүлж, 579 мянга 141 ам.долларын орлого олж байжээ.

3 сарын өмнө