Морио унаж гараад, сураггүй болсон эрийг хайж байна

60
3 сарын өмнө

Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 45 настай, эрэгтэй иргэн Б хоёрдугаар сарын 22-ны өдрийн 01:00 цагийн орчим малчин Л-ийнхээс гарч яваад сураггүй болжээ. Түүнийг согтуу, морио унаад явсан гэж сүүлд хамт байсан хүмүүс цагдаагийн байгууллагад мэдээлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн даргаар ахлуулсан 4 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 02.27-ны өдрийн 16:40 цагт Хишиг-Өндөр суманд очиж, тус сумын Тээл багийн “Ар жалга” гэдэг газар 2 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. 02.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлнэ. Эрэн хайх ажиллагаанд тус аймгийн Цагдаагийн газраас 3 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, 1 автомашинтай ажиллаж байна.

Санал болгох