НИТХ-ын даргаар Р.Дагва томилогдлоо

56
3 сарын өмнө

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өнөөдөр хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилогдлоо.

 

Шинээр томилогдсон НИТХ-ын дарга Р.Дагва “Намайг сонгосон төлөөлөгч нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдаан хурлын үйл ажиллагааг жигд хариуцлагатай явуулах талаар бүгд анхаарна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Энэ зун нийслэлийн ногоон бүсэд хүүхдийн 20 зуслан үйл ажиллагаа явуулна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.

3 өдрийн өмнө
Зүй бусаар хорогдсон малын махыг худалдаалсан  байж болзошгүй

Үхсэн малынх байж болзошгүй их хэмжээний махыг цехэд шулж байсныг илрүүллээ.

3 өдрийн өмнө