О.Орхон: Гэрчийн мэдүүлэг өгүүлэхийн тулд л террорист баривчилж байгаа юм шиг тусгай хүчнийг ашигласан нь хувь хүний эрхийг зөрчсөн үйлдэл

1.5 зуу
11
3 сарын өмнө

85c0f86f-b9d1-4448-b975-69c74545429e,О.Орхон-ХХБ-мэдээлэл-мэдэгдэл-баривчилгаа-тусгай-хууль-зөрчсөн.jpg.jpg

ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр "Өнгөрсөн өдрүүдэд болсон сэтгэл сэртхийм аймшигтай үйл явдлын талаар Та бүхэндээ мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодож байна.

Юуны өмнө энэ үйл явдал улс төрийн зорилготой, Монгол улсын нийгэмд явагдаж байгаа улс төрийн эрх мэдэл, албан тушаал, эд хөрөнгийн дахин хуваарилалтын дор явагдаж байгаа Яагаад ингэж үзэж байна вэ гэхээр. Хэд хэдэн шалтгаан дурдмаар байна. 

Нэгдүгээрт өчигдрийн баривчилгааны үйл явдлыг та бүхэн харсан. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотойгоор намайг нэг удаа дуудаж мэдүүлэг авч байсан. Үүнээс хойш дахиж дуудаагүй. Өчигдөр гэрээсээ ажил руу явж байхад гэнэтийн баривчилгааны үйл ажиллагаа явуулсан. Ингэхийн тулд намайг мэдүүлэг өгөхийг мэдэгдэх зарлан дуудаж ирүүлэх бүх төрлийн хуулийн боломж байсан боловч эдгээрийг нэгийг нь ч ашиглалгүйгээр, огт мэдэгдэлгүйгээр цагдаагийн тусгай хүчнийг ашиглаж, онц ноцтой гэмт хэрэгтэн террористыг баривчилж байгаа юм шиг баривчилсан.

Энэ явцад ямар учраас яагаад баривчилж байгааг огт мэдэгдэлгүйгээр, огт асуултад хариулалгүйгээр хүчлэн баривчилж явсныг та нар мэдэж байгаа. Үүнийгээ ч урдаас төлөвлөсөн байсан гэдэг нь нотлогдож байгаа. Урд өдөр нь Оюун-Эрдэнэ сайдын хийсэн мэдэгдэлд Пүрэвтүвшин Орхон мэтийн залуучууд шоронд хоригдох болсонд харамсч байна гэж мэдэгдсэний маргааш нь ийм үйл явдал болсон.  Мэдээж энэ нь хувь хүний эрхийг ноцтой зөрчиж, хууль зөрчсөн арга хэмжээ болсон.

Цагдаагийн байгууллагад очиж зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авахад ийм ажиллагаа явуулах шаардлагагүй. Зүгээр дуудахад би очих байсан. Өмнө нь ч би хэлж байсан.

Улс төрийн золиос гэж хэлж байгаа шалтгаан нь Монголын нийгэмд болж байгаа болох болохгүй бүх зүйл, бүх муу муухай асуудлын цаана нэг хүн эсхүл нэг баг байгаа мэтээр ард түмний тархийг угааж сүүлийн үед тийм мэдээллийг маш их цацаж байна. Энэ үйл явдлыг өчигдрийн үйл явдал нотолсон гэж бодож байна. Энэ бүх хууль бус үйл ажиллагааг шүүхэд гомдол гаргасны дагуу өчигдөр орой шүүх шийдвэр гаргаж суллагдсан байгаа.

Оюун-Эрдэнэ сайдын нийтэд ил болгож яригдаад байгаа Засгийн газрын хуралдааны нууц протокол болон схем гэж байгаа. Энэ нь өнөөдөр, саяхан гэнэт ил болж байгаа зүйл биш. 2017 онд нууцаас гарч монгол улсын сайтуудад эх хувиараа нийтлэгдсэн байгаа. Энэ схемийг анх Эрдэнэтийн 49 хувийг худалдан авах ажиллагааг шалгах ажлын хэсгийн гаргасан схем.

Энэ схемийн дагуу ХХБ давуу тал олгосон, хууль зөрчсөн гэж байгаа асуудал тавьж байгаа юм байна. Энэ схем нь аливаа хууль шүүхийн байгууллагаар нотлогдсон бодит үнэн факт биш. Энэ схем дээр маш олон алдаатай, худал зүйл их бий. Энэ схемийн талаар тодорхой мэдээллүүдийг дараа 7 хоногт илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байна. энэ мэдээлэлд харилцагчийн мэдээллүүд дурдагдах учраас хуулийн дагуу харилцагчийн өмнөөс хэвлэл мэдээллийн байгууллагаар ярихыг хориглосон байдаг.

Схемд ашигласан материал мэдээллүүд бол нотлогдоогүй, бусад эх сурвалжаас авсан мэдээллийг үнэн бодит эцсийн нотлогдсон факт мэтээр ярьж байгаа. Зөвхөн өөрийнх нь ярьж байгаа дэлгэж байгаа материал үнэн баттай, бусад хүний ярьж байгаа нь үнэн биш гэж ярьж байгаа нь өрөөсгөл гэдгийг хэлмээр байна.

Манай банкны зүгээс энэ схемийн талаар тодорхой тайлбарыг та бүхэнд хэлнэ.

Эхнийх нь ХХБ-ийг хэд хэдэн нөхцөл байдлаар буруутгаж байгаа. Их хэмжээний санхүүжилт олгосон. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 29 жилийн турш хэдэн зуун мянган төсөл, ЖДҮ эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагад төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн. Энэ бол манай банкны үндсэн бизнес. Бид нар үүсгэн байгуулагдсанаасаа хойш төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт, зээл олгох ажил хийж байгаа. Энэ санхүүжилт бол хуулийн дагуу хийгдсэн санхүүжилт байгаа. Мэдээж хэрэг энэ бол маш том гэрээ хэлцэл болсон гэдэг утгаараа бид хянуур хандсан.

Дараагийнх нь буруутгаж байгаа зүйл нь давуу байдлыг бий болгосон гэж байгаа. Аливаа давуу байдлыг олгоогүй, төсөл хөтөлбөрт тавигддаг шаардлагуудыг тавьж, дүрэм журам хуулийн дагуу зээл олгосон. Албан тушаалыг урвуулан ашиглах боломж бололцоо хуулийн зүйл заалт хориг зөрчсөн зүйл байхгүй гэдгийг мэдэгдье.

Харилцагч нартаа хандаж хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд ХХБ-ыг дэмжиж, ойлгож, хүлээцтэй хандаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн харилцагч, түнш байгууллагуудад талархал илэрхийлмээр байна. Банкны үйл ажиллагаа бол хэвийн, өдөр тутмын үйл ажиллагаа урьдын адил тасралтгүй сайн явагдаж байгаа. Цаашид ч явагдах болно. Өнөөдөр ирээд банкныхаа тайлан тэнцэл балансыг шалгаж үзлээ. Актив бол хорогдох биш бүр өссөн үзүүлэлттэй  байна.

Цаашид ч үндэсний баялаг бүтээгч, үндэснийхээ эдийн засаг өсөлт хөгжлийн төлөө хийж байгаа бүх үйл ажиллагааг дэмжиж, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хамтарч ажиллах болно гэдгийг мэдэгдье.

Хүний эрх, компанийн эрх ноцтой зөрчигдсөн хууль бус ажиллагаа явагдсанд хувь хүн болон ХХБ-ны Гүйцэтгэх захирлын хувьд гүнээ харамсч байгаагаа мэдэгдмээр байна. Энэ асуудал нь банкны болон хувь хүний нэр төрд ноцтой халдсан явдал юм. Энэ бол бидэнд том цохилт болсон. Нэр хүндийн болон бизнесийн эрсдэлийг банканд маань учруулсан явдал болсон

Энэхүү мэдээлэл мэдэгдэл хийж байгаа нь өөрсдийн үйлдэл болон эс үйлдлийг зөвтгөх гэсэн ямар ч санаа агуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх" гэлээ.

Санал болгох

АТГ-аас 8 хэргийг  прокурорт шилжүүлжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 5 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 43 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 51.7 хувьтай байна.

2 өдрийн өмнө
Н.Энхбаяр: Хэнтийд МАН, АН луйвраар л ялна

МАХН дарга Н.Энхбаярыгаа Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

2 өдрийн өмнө