АНУ-ын Пенсильванийн их сургуулийн оюутнуудыг хүлээн авч уулзав

34
3 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсильванийн их сургуулийн магистрант, докторант оюутнуудын төлөөллийг өнөөдөр (2019.03.07) хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар оюутнуудад Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон парламентын үйл ажиллагаа, түүний хүрээнд хийгдэж буй шинэчлэл, батлагдан гарсан хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг өгсөн юм.

 

Тэрбээр, “Бид парламентын үйл ажиллагааг шинэчилж, дижитал засаглалыг нэвтрүүлэхээр “e-parliament” төслийг эхлүүлж байна. Парламентын бүхий л үйл явц цахим тогтолцоонд шилжиж, иргэдэд ил тод, нээлттэй болж, хүссэн үедээ шууд харилцах боломжийг нээж өгнө. Мөн Төрийн албаны хуулийг баталж, тогтолцооны томоохон шинэчлэлийг хийж байна. Сүүлийн хэдэн жил уналтад ороод байсан эдийн засаг өнөөдрийн байдлаар 6,9 хувь болтлоо өссөн байна. Цаашид бид эдийн засгаа солонгоруулж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Тухайлбал, ноос ноолуурыг гадагш гаргахдаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон олон улсын зах зээлд гаргах зорилготой” гээд иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд ардчиллыг зөв хандлагаар хөгжүүлэхийн чухлыг онцлов.

 

АНУ-ын Пенсильванийн их сургуулийн оюутнууд манай улсад энэ сарын 2-ны өдөр ирсэн бөгөөд тэд улс орнуудын нийгмийн хөгжлийн үйл явцыг судлах судалгааны ажлаа Монгол Улсад хийхээр сонгон авчээ. Манай улсад байх долоо хоногийн хугацаандаа улс төрчид, бизнес эрхлэгчид зэрэг нийгмийн бүхий л давхаргын төлөөлөлтэй уулзалт хийж, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Тэд УИХ-ын даргын танилцуулсан мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Оюутнууд хөрш орнуудын харилцаа, хандлага, эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн үйл явц, эдийн засаг болон засаглалын тогтолцоо, гадаад дотоод худалдаа, улс төрийн нөхцөл байдлын талаар илүүтэй сонирхон тодруулан асууж байсан юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Пенсилванийн их сургуулийн оюутнуудтай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд амжилт хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох

“Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Өмнөговь аймгийн иргэд Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, жагсаал зохион байгууллаа.​​​​​​​

34 минутын өмнө
Олон улсын парламентын холбоотой хамтран ажиллаж, хөндлөнгийн хяналт тавихыг хүслээ

УИХ дахь АН-ын зөвлөл УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд хүсэлт хүргүүллээ.

1 цагийн өмнө
Д.Эрдэнэбат: УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой

УИХ дахь АН-ын зөвлөл Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан мэдэгдэл гаргалаа.

1 цагийн өмнө
Үндсэн хуулийн цэцийн гадна "бандааштай" жагсаал болж байна

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэж Үндсэн хуулийн цэцийн гадаа "бандааштай" жагсаал болж байна.

3 цагийн өмнө