Техник мэргэжлийг танилцуулах өдөрлөг зохион байгууллаа

1.2 зуу
3 сарын өмнө

2802c2c5-b232-4952-b378-d1485ed4e2b7,техник-мэргэжлийн-өдөрлөг-оюутолгой-4.jpg.jpg

Монгол Улс, Өмнөговь аймаг - Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Оюу толгой” компанийн сургалтын хэлтэс, Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн хамтран зохион байгуулсан “Техник, мэргэжлийг танилцуулах өдөрлөг” гуравдугаар сарын 5-ны өдөр болж өндөрлөлөө. Өдөрлөгт орон нутгаас 40 гаруй эмэгтэй оролцож, “Оюу толгой” компанид ажиллаж буй эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзан, тэдний ажилд тулгардаг бэрхшээл, сорил, амьдрал, карьерт нь гарсан дэвшил, давуу талын талаар ярилцан мэдээлэл солилцож, багаар дадлага ажил хийж нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэв. “Оюу толгой” компанийн нийт ажилчдын 20 орчим хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь салбартаа тэргүүлэх үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор компанийн зүгээс олон арга хэмжээ авч хэрэгжүүлдэг бөгөөд нарийн мэргэжлийн чиглэлээр ажилладаг эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдсээр байна. “Оюу толгой” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-үүдийг дэмжин ажиллаж, Налайх дүүрэг, Чойр, Дархан хотуудад МСҮТ-ийн барилга, Даланзадгад хотод МСҮТ-ийн өргөтгөл барьж ашиглалтад оруулсан. Түүнчлэн сургалтынх нь хөтөлбөр, чанарыг сайжруулах ажлууд санаачлан хамтран хэрэгжүүлж байна.

Өдөрлөгийг хамтран зохион байгуулагч Өмнөговь аймгийн Политехникийн коллеж нь дипломын сургалт, мэргэжлийн боловсрол сургалт, мэргэжлийн сургалт, богино хугацааны чадамж эзэмшүүлэх сургалт гэсэн дөрвөн чиглэлээр нийт 21 техник мэргэжлийн ур чадвар олгодог. Мөн “Оюу толгой” компанитай хамтарсан мэргэжилтэн бэлтгэх сургалтуудыг зохион байгуулдаг юм. 

93dc5c58-f453-4d6d-b662-41adce9d513d,техник-мэргэжлийн-өдөрлөг-оюутолгой-1.jpg.jpg

f5fd5e10-6bf4-4966-abb3-47ed395054fc,техник-мэргэжлийн-өдөрлөг-оюутолгой-2.jpg.jpg

c29b146c-59fe-4a48-a3ca-6960b9dc26ed,техник-мэргэжлийн-өдөрлөг-оюутолгой-5.jpg.jpg

35efbe83-48db-48c4-842c-ece93216b26e,техник-мэргэжлийн-өдөрлөг-оюутолгой-3.jpg.jpg

Санал болгох