Оюу толгойн уурхайн цогцолборт ажиллаж буй шилдэг эмэгтэйчүүдийг шалгарууллаа

60
3 сарын өмнө

d599e8f9-3eeb-4c5d-ac11-04e2ef1aad14,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-1.jpg.jpg

Монгол Улсад уул уурхай, ашигт малтмалын салбар үүсэж хөгжсөн цаг үеэс Монголын эмэгтэйчүүд тус салбарт манлайлан, хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй билээ. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болох уул уурхайн салбарын томоохон уурхайн нэг болох “Оюу толгой”-н уурхайн цогцолбор болон гүний уурхайн бүтээн байгуулалтад эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулж, өөрсдийн мэдлэг мэргэжил, ур чадвар, манлайлал, туршлагаасаа хуваалцан, улам олон чадварлаг эмэгтэйчүүдийг араасаа дагуулан, шинэ боломжуудыг нээж өгч байна.

Уул Уурхай Ашигт Малтмалын Салбарын Эмэгтэйчүүдийн Холбоо (УУАМСЭХ) нь 2016 онд байгуулагдсан ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага ба Монголын уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн хөгжил, чиглэл, салбартаа эзлэх байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

УУАМСЭХ нь 2019 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Оюу толгой”-н уурхайн цогцолбор болон гүний уурхайн бүтээн байгуулалт дээр ажил хөдөлмөр эрхэлж буй нийт хамт олноос оны шилдэг эмэгтэй ажилтнуудыг шалгаруулах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Уг арга хэмжээнд “Оюу толгой” компани, төслийн туслан гүйцэтгэгч компаниудын ажилчдын төлөөлөл, уул уурхайн салбарын манлайлагч эмэгтэйчүүд, удирдлагууд, энэ салбарын жендерийн тэгш байдлыг дэмжигч 160 гаруй зочид оролцсоны дээр зочин илтгэгчээр Ц.Оюунгэрэл (УИХ гишүүн асан, Нутгийн Шийдэл ТББ-ын тэргүүн, “Ногоон нүдэн лам” номын зохиолч), Б. Золзаяа (Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ыг үүсгэн байгуулагчдын нэг, Жендерийн тэгш эрхийн чиглэлээр олон нийт рүү чиглэсэн олон төсөл хэрэгжүүлэгч) нар оролцлоо. Ц.Оюунгэрэл илтгэлийнхээ эхэнд “Өнөөдөр Монголын эдийн засгийг авч явж байгаа уул уурхай гэдэг энэ салбарт мэдлэг чадвар, хүч хөдөлмөр, сахилга батаараа хүч түрэн орж ирэн манлайлан ажиллаж байгаа та бүхнийг хараад сэтгэл хөдөлж, урам авч байна” гэж дурдлаа. Арга хэмжээний ивээн тэтгэгчээр “Премиум Конкрит” ХХК, “Эпирок” ХХК болон “Оюу толгой” ХХК оролцлоо.

7f69ff5c-2ea1-4d2c-a4d7-05e8a810732b,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-4.jpg.jpg

УУАМСЭХ нь салбарын эмэгтэйчүүдийн манлайлал, мэргэжил, ажил хөдөлмөр эрхлэлтэд онцгой ололт амжилт, өсөлт, хөгжил, өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх хүсэл тэмүүллийг үнэлж, сайшаан урамшуулах зорилгоор оны шилдэг ажилтнуудыг шалгаруулан шагнав.

1. Оны шилдэг ажилтан - дэмжлэг үзүүлэгч хэлтэс, алба, компани Гончигжанцан овогтой Сугар – “Оюу толгой” ХХК, Орон нутгийн хэлтсийн менежер

2. Оны шилдэг залуу ажилтан Даваажаргал овогтой Уянга – “Jacobs Engineering” ХХК, төслийн инженер

3. Жендерийн олон талт, ялгаатай байдлыг дэмжигч манлайлагч Андерс Берглунд – “Epiroc Mongolia” ХХК-ийн ерөнхий захирал

. Оны шилдэг оператор, засвар үйлчилгээ, техникийн ажилтан Цэнд овогтой Азжаргал – “Dayan Contract Mining” компанийн өргүүрийн оператор

5. УУАМСЭХ-ны тусгай шагнал Шүрэнчүлүүн овогтой Даваасүрэн - “Оюу толгой” ХХК-ийн уул уурхайн инженер

6. Оны шилдэг эмэгтэй ажилтан Аюуш овогтой Одончимэг - “Оюу толгой” ХХК-ийн Геологийн Дата ба Системийн ахлах ажилтан Шагнал гардаж авсан уул уурхайн салбарын од болон гялалзаж байгаа уурхайчдадаа халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе. Жич: Манай байгууллага нь “Оюу толгой” ХХК-иас хараат бус ба уул уурхайн салбарын нийт эмэгтэйчүүдийг дэмжих, тэдний өсөлт хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болно.

b949f09e-048b-4064-a652-88813619792f,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-2.jpg.jpg

27fe1598-a04e-4c93-821f-6322574946f8,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-3.jpg.jpg

03644ec3-55d2-4917-9dc4-d38cdf8e7201,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-5.jpg.jpg

ff9373c6-f162-4a74-8369-9db766c876f6,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-6.jpg.jpg

d09a19fc-ec63-4143-835d-0dbf95da986c,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-7.jpg.jpg

9717125e-ce1a-4c31-b2b2-cb147ff2fb05,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-8.jpg.jpg

39b95246-5efd-430a-86de-683ad2378af1,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-9.jpg.jpg

4c6b397e-ba08-4e37-8c90-a991072ddc67,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-10.jpg.jpg

098fefe9-dcc7-44db-aad9-c06c281545ab,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-11.jpg.jpg

d3aa9f2f-1dc4-4395-b1d7-e472c8fe1bcd,Оюу-толгой-шилдэг-эмэгтэй-12.jpg.jpg

Санал болгох

Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ

АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ.

2 өдрийн өмнө
"Номын баяр-2019" үргэлжилж байна

Сүхбаатарын талбайд номын баяр үргэлжилж байна.

2 өдрийн өмнө
Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

Өнөөдөр долоон дүүрэгт цахилгаан хязгаарлах хуваарь

3 өдрийн өмнө
Зуслангийн замыг хөрвөх эгнээтэй болгож түгжрэлийг бууруулна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

4 өдрийн өмнө