Суудлын автомашин галт тэрэгтэй мөргөлдсөн осол гарчээ

1.2 зуу
3 сарын өмнө

baac26f3-b89d-4e0c-a561-2f3a5fedcc7a,галт тэрэг суудлын машинтай мөргөлодсөн болд төмөр ерөө гол.JPG.jpg

2019 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Цагаанхаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503-р галт тэрэг 15:12-д 28-р км-н пк-3-д буюу Ерөө сумаас 10 гаран км-н наана Тоёота Axio маркийн цагаан өнгийн суудлийн машин /Иргэн О согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодож яваад гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан галт тэргэнд мөргүүлсэн осол гарчээ.

Зүтгүрийн машинч яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авч яаралтай тормос хийж зогссон. Дээрхи иргэн О нь Ерөө гол дээр гэр бүлийн хамт загас барьж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж машинаа унаж яваад ийм осол хийсэн бөгөөд одоогоор жолоочийн биеийн байдал хэвийн азаар бэртэл гэмтэлгүй байна. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна. Иймд ард иргэд дулааны улирал эхлэж байгаатай холбоотой амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалах тал дээр анхаарна уу.

Санал болгох