УИХ-ын гишүүд ирц болон саналаа хурууны хээгээрээ өгөх төхөөрөмж бэлэн болжээ

57
2 сарын өмнө

6ee55599-b47f-468a-b109-03f6ff6e5306,хурууны-хээгээр-саналаа-өгдөг-болно-гишүүд-УИХ.jpg.jpg

УИХ-ын гишүүд хууль батлахдаа бусдын кнопыг дардаг увайгүй үйлдэл энэ хаврын чуулганаас эхлэх зогсох нь. УИХ-ын гишүүд хурууны хээгээрээ санал өгдөг, ирцээ бүртгүүлдэг болох төхөөрөмжийг Төрийн ордоны хуралдааны танхимуудад суурилуулж бэлэн болгожээ.

Зураг дээр харагдаж буй Eikon touch брендийн хурууны хээ уншигч нь "Amazon" худалдааны сайтад 240  орчим ам.доллар, 80-90 еврогоор зарагддаг юм байна.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаас эхлэн гишүүд ирц болон саналаа хурууны хээгээрээ өгч хууль баталдаг болно. Бусдын өмнөөс кноп дарлаа, эрхэнд халдлаа, эсвэл цөөн ирцтэйгээр хууль баталлаа гэдэг асуудал байхгүй болж цэгцэрнэ. УИХ-ын хуралдааны танхим популизмын талбар, хэрүүлийн тайз байх учиргүй. Хууль тогтоох байгууллага хуулиар тогтоосон үйл ажиллагаагаа хэвийн явуулж, асуудлыг шийдвэрлэж байгаа ч УИХ-ын үйл ажиллагаа, гишүүдийн ёс зүй, ирцийн асуудал нийгэмд анхаарал татсан асуудал болоод байна. Тиймээс өөрчлөлтийг бид дээрээсээ, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаасаа эхэлж, хариуцлага, сахилга, дэг журмыг тогтоох учиртай. Гаргасан хууль нь бодитой хэрэгждэг, хянан шалгах ажлаа үр дүнтэй хийж чаддаг болсноор парламентын нэр хүнд сайжирна” хэмээн хэлж байсан юм. 

Санал болгох

АТГ-аас 8 хэргийг  прокурорт шилжүүлжээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 5 дугаар сард гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 43 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 51.7 хувьтай байна.

2 өдрийн өмнө
Н.Энхбаяр: Хэнтийд МАН, АН луйвраар л ялна

МАХН дарга Н.Энхбаярыгаа Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэв.

2 өдрийн өмнө