Зэвсэгт хүчний ойн баярт зориулсан барилдаанд Б.Гончигдамба түрүүллээ

1.3 зуу
2 сарын өмнө

Зэвсэгт хүчний 98 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус барилдаанд у.ар Э.Оюунболд, у.г Б.Гончигдамба, у.з М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр нараар магнайлуулсан хүчит бөхчүүд хүч сорьсноос Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол улсын гарди Б.Гончигдамба найм даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин, Монгол улсын арслан Э.Оюунболд долоо даван үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харъяат "Булганхангай" бөхийн дэвжээ, "Женко" клубын бөх, Монгол улсын заан Н.Түвшинбаяр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Аварга" дээд сургуулийн бөх аймгийн арслан Э.Мөнхбаатар нар шалгарлаа.

Санал болгох

Олимпийн наадмаас авах медалийг тоог 2027 онд 22 болгох зорилт дэвшүүлжээ

Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогын бичиг баримтад тусгасан зорилтууд.

16 өдрийн өмнө
2019 онд орон нутагт гурван жижиг талбай баригдана

Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр Булган, Завхан, Увс аймгуудад 2019 онд стандарт жижиг талбайг байгуулахаар төлөвлөжээ.

24 өдрийн өмнө
Олимпийн бэлтгэлд 6.5 тэрбумыг 2019 онд зарцуулна

Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргалаа

2 сарын өмнө