Вьетнамаас Монголд тахиан мах, далайн бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцжээ

52
1
3 сарын өмнө

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд ажиллалаа.

Төлөөлөгчид ХХААХҮ-ийн сайдын тэргүүлдэг Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаанаар тохиролцсон асуудлын мөрөөр Монгол Улсаас БНСВУ-д экспортлох гүн хөлдөөсөн хонь, ямаа, адуу болон үхрийн махны талаар яриа, хэлэлцээ хийлээ.

Энэ үеэр “СП групп”, “Кофидек” зэрэг Япон, Европ, АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг үндэстэн дамнасан томоохон хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Вьетнам Улсаас олон улсын стандартын хангасан эрүүл, аюулгүй тахиа, далайн бүтээгдэхүүнийг Монгол Улсад нийлүүлэх талаар тохиролцсон юм.

Монголын төлөөлөгчид мөн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажиллаж, хоёр улсын Мал эмнэлгийн ерөнхий газар хооронд хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Лаос Улсад нийлүүлэх гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүний мал эмнэлгийн хорио цээрийн асуудлаар тохиролцоонд хүрч, Лаос Улс руу мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэхээр болов.

Санал болгох

Автотээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг цахим системээр явуулна

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын мэргэжилтэн Э.Баярбямбаас дараах мэдээллийг тодрууллаа.

19 минутын өмнө
“Сити тур” хотын автобустай аялал эхэллээ

Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна.

2 цагийн өмнө
Уул уурхайн компани, нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгажээ

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын ажлыг уялдуулах зорилгоор Булган аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн суманд үйл ажиллагаа явуулж уул уурхайн компани, нөхөрлөлүүдийг шалгажээ. 

4 цагийн өмнө
“Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэджээ

5 сарын 23-ны 23:10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон байна.

5 цагийн өмнө