Ө.Энхтүвшин: Монголын төр гамшгаас хамгаалах үйлсэд “гар татахгүй”

46
2 сарын өмнө

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр “Эко-Алтан Заамар” ХХК-ийн уурхайн нурангид дарагдсан нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэн ажилласан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хүлээн авч уулзлаа.  

Шадар сайд Ө.Энхтүвшин энэ үеэр  “Онцгойгийн алба хаагчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байсан. Хана нурах өндөр эрсдэл байсан ч түүнээс айлгүйгээр үүргээ гүйцэтгэж байсан нь миний бахархлыг төрүүлсэн. Зөвхөн энэ удаад ч биш, Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа болоод ган, зуд бүхий л үед албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэдэг алба хаагчдаараа бахархаж байна” гэлээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Онцгой байдлын алба хаагчид тэр дундаа гамшгийн голомтод байнга ажилладаг аврагчид, гал сөнөөгчдийн хувьд Монгол Улсын төр шагналаа харамладаггүй. Байнга харж үздэг. Онцгой байдлын байгууллагын ажил эдгээр аврагч, гал сөнөөгчдийн нуруун дээр явдаг. Тэр хэрээр Монголын төр манай албаны алба хаагчдын нийгмийн хангамж, цалин урамшууллын тал дээр хууль эрх зүйн хувьд ч олон чухал зүйлийг тусгаж өгсөнд туйлын талархалтай байна” гэв. Тэрээр мөн энэ үеэр Шадар сайдын өгсөн үүргийн дагуу “Эко алтан Заамар” ХХК-ийн талбайд гарсан ослын талбайд ажилласан нийт 36 алба хаагчийн шагналын тодорхойлолтыг Шадар сайдад албан ёсоор гардуулж өглөө.

Шадар сайд Ө.Энхтүвшин, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын гүний усны шумбалтын багаж хэрэгсэл, хувцас хэрэглэл тун хангалтгүй байгаад  онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлээд  “Монгол Улс гамшгаас хамгаалах ажилд гар татахгүй” гэдгийг онцлов.

Санал болгох

Автотээврийн хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг цахим системээр явуулна

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын мэргэжилтэн Э.Баярбямбаас дараах мэдээллийг тодрууллаа.

24 минутын өмнө
“Сити тур” хотын автобустай аялал эхэллээ

Дотоод гадаадын жуулчдад дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээг үзүүлэх “Сити тур” хотын автобустай аяллыг хоёр дахь жилдээ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас эхлүүлж байна.

2 цагийн өмнө
Уул уурхайн компани, нөхөрлөлийн үйл ажиллагааг шалгажээ

Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын ажлыг уялдуулах зорилгоор Булган аймгийн Прокурорын газраас санаачлан тус аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн суманд үйл ажиллагаа явуулж уул уурхайн компани, нөхөрлөлүүдийг шалгажээ. 

4 цагийн өмнө
“Пентатерра” ХХК-ийн уурхайд осол гарч хүний амь эрсэджээ

5 сарын 23-ны 23:10 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон байна.

5 цагийн өмнө