П.Болормаа: Байцаагч нар бидний үйл ажиллагааг ойлгож, аль болох багаар торгодог болсон

1.3 зуу
3 сарын өмнө

1b7c51bf-202a-4332-858b-d9dbcefab8c5,55786294_268175547439461_3355108282745225216_n.jpg.jpg

Улаанчулуутын хогийн цэг гэхээр хог түүж хоолоо залгуулдаг хүмүүсийн  дасал болсон бараан дүр зураг бууна байх. Гэхдээ Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо нурж унах шахсан муруй сарий хашаа, өгсүүр өөд газар, ил задгай хог, тоос шороо боссон гудамж, цас хайлж шавар шавхай болсон дүр зураг дунд “Нарны хүүхдүүд” хэмээх солонгын долоон өнгөөр хашаагаа будсан бяцхан цэцэрлэг бий.

Хилчин хотхон хүрэх засмал замаас салахаас эхлүүлэн хашаа бүр дээр зурсан цэнхэр сум биднийг “Нарны хүүхдүүд” цэцэрлэг лүү газарчилсан юм. Гадна дотноос цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахаар ирсэн хүмүүст зориулан цэнхэр сумнуудыг зурсан бололтой. Ганц цэцэрлэгээр төсөөлж ирсэн газарт орон нутгийн хүмүүсийн ажил эрхлэлтийг дэмжих зорилготой жижиг оёдлын цех, нийтийн уншлагын номын сан, өндөр өнжүүлэх гэх олон зүйл байлаа.

70bdd967-500f-45f8-894a-adc8f44ec78c,55448484_437493810324099_1106059949663846400_n.jpg.jpgАнх монгол гэр хэлбэрийн залгаа байшинтай үйл ажиллагаа эхэлж байсан "Нарны хүүхдүүд" цэцэрлэг одоо хажуудаа хоёр давхар байшинтай болжээ. Биднийг цэцэрлэг дээр очиход “Нарны хүүхдүүд мөрөөдөл” ТББ-ын тэргүүн П.Болормаа хүлээн авч цэцэрлэгийн үйл ажиллагааг танилцууллаа.

Канад Улсын иргэн Жули Велүү Улаанчулуутын хогийн цэг дээр эцэг эхтэйгээ хог түүж эсвэл гэртээ цоожлогдон үлдэж байгаа хүүхдүүдийг  сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, тэжээллэг хоол хүнстэй тоглож өнжөөсэй гэсэн хүслээр 2013 онд “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн байгуулсан аж. 60 хүрнас гарсан тэр эмэгтэй цэцэрлэгийнхээ үйл ажиллагааг доголдуулахгүй гэж 700 км газар морин аялал зохиож хандив босгодог тухай П.Болормаа яриж байлаа. Одоо тус цэцэрлэгт таван бүлгийн 150 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байгаа бол зургаан жилийн хугацаанд 450 хүүхдийг төгсгөжээ.

Хайр халамжаар дүүрэн цэцэрлэгт олон асуудал бий

Цэвэр бохир, халаалтаа яаж шийдэх вэ, гэдгээс авахуулаад дэд бүтцэд холбогдоогүй гэр хороолол дунд цэцэрлэг ажлуулах тийм ч амар биш. Нэг үеийг бодоход одоо тус цэцэрлэг хашаандаа худаг ухуулж усны асуудлаа шийдээд, дотроо бие засах газартай болжээ.

Харин халаалтын асуудал бол хамгийн хэцүү асуудал. Улаанчулуут орчим агаарын бохирдол хамгийн ихтэй, хүүхдүүдээ ч аятай тухтай байлгах үүднээс халаалтаа цахилгаанаар шийджээ. Сүүлийн сард гэхэд л цахилгааны төлбөр 4 сая 600 мянган төгрөг гарсан байна. Гэтэл хандиваар үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг ажилчдынхаа цалинг тавих, хүүхдүүдийн тоглоом, хичээлийн хэрэгсэл бэлдэх, аль болох шим тэжээлтэй хүнсээр хүүхдүүдээ хооллох юмсан гэсээр үргэлж санхүүгийн асуудалтай тулгарч байдаг гэнэ.43d2bf58-7f67-4f50-bd12-4fbe58ff71b3,54727537_411486759427842_6302485536145670144_n.jpg.jpg

Энэ тухай Нарны хүүхдүүд мөрөөдөл ТББ-ын тэргүүн П.Болормаа ярихдаа “Манай улсад хандивын цэцэрлэг гэсэн статус байхгүй учраас манайх эцэг эхчүүдээс төлбөр авдаггүй ч гэсэн хувийн цэцэрлэг гэсэн статустай явдаг. Хувийн цэцэрлэг гэхээр тог, цахилгаанаас авахуулаад хамаг л төлбөрөө байгууллагын үүднээс төлөх хэрэгтэй болно. Дээрээс нь янз бүрийн хяналт шалгалтуудад хувийн цэцэрлэг гэсэн үүднээс шалгуулах хэрэгтэй болж байгаа юм. Гэтэл манайх гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг, хандиваар босгосон зориулалтын бус байртай гээд олон асуудал бий. Хувийн цэцэрлэгт тавигдах гол шаардлагуудаа биелүүлдэг ч гэсэн хангах боломжгүй шалгуур цөөнгүй бий. Тэр бүрдээ торгуулж хүлээнэ. Хамгийн сүүлд гэхэд 500 мянган төгрөгөөр торгуулсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчид бидний үйл ажиллагааг ойлгож, аль болох багаар торгодог болсон. Улсын бодлого ийм байгаа нөхцөлд тэд нар торгохоос ч аргагүй, адилхан ажлаа хийж яваа хүмүүс. Зарим шаардлагыг хангаагүй ч гэлээ хүүхдүүд эцэг эхийгээ дагаад улаанчулуутын хог цэг дээр очих, хүйтэн гэртээ харах хүнгүй үлдэх, хоолтой хоолгүй өнжсөнөөс энэ цэцэрлэгт найзуудтайгаа багш нартайгаа өлсөж даарахгүй өнгөрөөх нь хамаагүй дээр. Дээрээс нь хүүхдүүд ирээдүйд ямар хүн болж төлөвших нь зургаа хүртлэх насанд нь тодорхой болдог учраас энэ насанд хүмүүжүүлж, боловсрол олгох зайлшгүй хэрэгтэй. Тиймээс л торгуулаад ч болсон хүүхдүүдээ хүлээж авсаар байна. Жули Велүү гэх 60 гарчихсан эмэгтэй хуванцар ээмэг зүүж, элэгдэж хуучирсан гуталтайгаа яаж энэ цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохгүй байх вэ, гэж санаа зовж байхад нь улсаас торгууль тавьсан тухай  хэлэхээс хааяа санаа зовдог л юм” гэж ярилаа.

7504d29f-7188-4c4f-94c6-05a23009cb69,нарны хүүхдүүд цэцэрлэг.jpg.jpg

Хогийн цэгт ажиллаж байсан эмэгтэйчүүдэд цэцэрлэгийн багш болох боломж олгосон Велүү сан

“Велүү” сангаас нарны хүүхдүүд цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ хавийн хүмүүст ажлын байр бий болгож өгдөг. Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж байгаад сургалтад хамрагдаж одоо тус цэцэрлэгийн туслах багш болсон хүмүүс цөөнгүй. Бусад цэцэрлэгтэй өрсөлдөхүйц хэмжээний цалин өгч чадахгүй учраас боловсон хүчнээ дээрх байдлаар шийддэг ажээ. Тэдгээр хүмүүс ч хамт олонтой болж, тогтмол цалинтай болохоор ядаж л зээл авах нөхцөл нь бүрдэж, амьдрал ахуй нь дээшилж байгаа юм. Мөн шат дараатай сургалтанд хамруулж зургаан хүнийг оёдолчин болгож, хашаандаа оёдлын цех байгуулжээ. Бэлэн болсон бараа бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах, яаж захиалга авах тухайд шийдвэрлэх асуудал олон байгаа ч үйл ажиллагаа нь тогтвортой байлаа. ЦЕХ-ийн хажууд  төслөөр хандивласан монгол гэрт өдөр өнжүүлэх төв ажлуулдаг. Өдөр өнжүүлэх төвийн багш н.Энхсүрэн “Би МУБИС-ийг төгсөөд өнгөрсөн 12 сараас энд ажиллаж байгаа. Өөрөө бага насны хүүхэдтэй, хол явж чадахгүй болохоор гэртэйгээ ойрхон газар ажиллах амар байдаг. Өдөр өнжүүлэхдээ гал хөс түлэхээс авахуулаад хүүхдүүдийнхээ хоцрогдолыг арилгах гээд ажил ундрана. Хүүхдүүд хөөрхөн юм яриад л хөгжөөнө.Манай ангийн хүүхдүүдийн дийлэнх нь хөвгүүд учраас орох гарахын хооронд хамаг юм буулгачих шахна’ гээд инээж байв.

1bc69eae-056a-41de-b799-43a690333346,нарны хүүхдүүд оёдлын цех.jpg.jpg

Харин “Тэтгэлэг”төслөөр “Intenational School of Ulaanbaatar” сургуульд 4 хүүхэд суралцаж байгаагаас дөрөвдүгээр ангийн нэг хүүхэд нь тус сургуульд 100 хувь үнэгүй суралцах эрхтэй болсон байна. Одоо П.Болормаа захирлаасаа ч илүү англи хэлтэй болчихсон хааяа оруулагч хийж тусалдаг гэнэ.  Тус цэцэрлэгт Ихэвчлэн гаднын компаниуд хандив, тусламж өгдөг ба нийт хандивын 5-10 хувийг  дотоодын компанийн тусламж эзэлдэг. Тэд ирсэн хүнсний  хандив, тусламжийг өөрсдөөсөө илүүчлээд хороотойгоо хамтарч эмзэг бүлгийн иргэдэд тараах ажил бас хийдэг байна. Энэ жил нийт 144 хүнд хүнсний тусламж үзүүлжээ.

Нийгэмд хандивын цэцэрлэгт дандаа л тусламж ирж санхүүгээр дутаагүй байх гэсэн ойлголт бий. Мэдээж санхүү, эд хөрөнгө, сэтгэл зүрхээрээ дэмждэг олон байгууллага байгаа. Бидэнтэй хамтарч ажилдаг олон хүмүүсийн сайхан сэтгэлийн үндсэн дээр цэцэрлэг маань ажиллаж байна. Манай залуусын хандлага их сайхан болж заавал байгууллага гэлгүй найзуудаараа ирээд хүүхдүүдтэй хамт өнждөг залуус ч байдаг. Гэхдээ манай цэцэрлэг жилийн 365 хоногийн турш үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй учраас та бүхний тусламж хэзээ ч дутдаггүй юм шүү гэж байлаа.

4238e181-83f2-415c-9059-1a79b8f1482b,нарны хүүхдүүд номын сан.jpg.jpg

Санал болгох

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг урьд оноос 78 хувиар өсжээ

Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оноос 78 хувиар өсчээ.Холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насныхүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид өртөж байгаа юм.

4 цагийн өмнө
Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлт хүлээн авч эхэллээ

Улсын их баяр наадмын үеэр Хүй долоо худгийн Соёл, урлагийн талбайд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг урьж байна.

10 цагийн өмнө
Б.Эрдэнэ: Бэлэг сэлт авах нь эмч нарын хувьд бараг уламжлал болсон байна

Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв гэсэн зургаан улсын эмнэлэгт авилга, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар эрсдэлийн судалгааг хийжээ.,

11 цагийн өмнө
Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн Хөгжлийн банкнаас 38 сая долларын санхүүжилт олгоно

Хөвсгөл нуурын болон Хэнтийн аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк гарын үсэг зурлаа. 

1 өдрийн өмнө