Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 50 гаруй хувьтай гэж дүгнэжээ

1.6 зуу
6 сарын өмнө

“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилт 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна.

-  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь

-  Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь

-  Нийгмийн бодлого 51.1 хувь

-  Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь

-  Засаглалын бодлого 55.4 хувьтай байна.

Хэрэгжилт нь удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болголоо.

2018 оны Үндсэн чиглэлийн биелэлт 76.7 хувьтай гарчээ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.

-  Макро эдийн засгийн бодлого 81.5 хувь

-  Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 62.0 хувь

-  Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 68.3 хувь

-  Хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 82.2 хувь

-  Засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого 87.7 хувьтай гарчээ.

2018 оны эхний хагас жилтэй харьцуулахад Үндсэн чиглэлийн хэрэгжилт оны эцэст 25.8 хувиар өссөн байна.

Санал болгох