Ц.Элбэгдорж: Монгол Улс ШҮҮХГҮЙ байснаас Ерөнхийлөгчгүй байсан нь дээр

11
8 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цаг үеийн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулж байна. Түүний хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг хүргэе.

- Манай Ерөнхийлөгч бид нарт ээлжит урилгаа явууллаа гэж харж байгаа. Монголд Ероөнхийлөгч ямар ажил хийж болох вэ, ямар ажил хийж болохгүй вэ гэдгийг хамгийн хурдан ойлгуулах хүн бол манай Баттулга байгаа. Би бас энэ урилгыг аваад энэ урилгад нь одоо ҮГҮЙ гэж хэлэхээр ирж байна.

- Би ээлжит хичээлээ заах гэж байна л даа. Хэн Монголын ерөнхийлөгч байх юм, байхгүй вэ гэдгийг.

- Манай ҮАБЗ үндэсний аюултай байдлын зөвлөл болж хувирлаа.

- Шударга ёс хуулийн засаглалыг сонгож хэрэгжүүлж болохгүй гэж бодоод байгаа юм.

- Өнөөгийн хууль зүйн сайдын үед гаднаас хүн хулгайлж ирж байсан, хурууг нь хугалж тамлаж зовоож амь насанд нь хүрч байсан л даа. Өнөөдөр уучлалт гуйх ёстой. Ийм албан тушаалыг хашиж байх ёсгүй юм. Төрийн өндөр албан тушаалтан хууль зөрчөөд, чөлөөлөгдсөн ганц хүн бол өнөөгийн Хууль зүйн сайд байгаа юм. Өнөөдөр албан тушаал хашаад байж байх боломжгүй.

- Ерөнхийлөгч өмнө нь бодож байсан ажлаа л хийдэг. Өмнө нь айж явсан юмаа, өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлдэг байхгүй юу. Ерөнхийлөгч болоод гээд цоо шинэ хүн болж хувирдаггүй.

- Миний дараагийн харж байгаа зүйл өнөөдөр хууль шүүхийн байгууллагын дэндүү нэр хүндийг нь унагахаар ийм байдал руу оруулж байна.

- Монгол Улс шүүхгүй байснаас Хуульзүйн сайдгүй байсан нь дээр юм байгаа юм. Монгол Улс шүүхгүй байснаас Ерөнхийлөгчгүй байсан нь дээр юм байгаа юм.

- Би Н.Энхбаярт өршөөл үзүүлж байсан өдрөө сайн санадаг. 

- Хуулийг өмгөөлөх нам алга, хэвлэл алга. Элбэгдорж дээр ч алга. Надад өөрийн байгууллага нам алга, өөрийн худалдаад авчихсан хэвлэл алга.

- Уг нь Монгол шүүх ахиц дэвшил гарч байсан юм шүү гэдгийг хэлэх ёстой хүний нэг л дээ. Авлигын түвшин 120-оос 70 руу урагшилж, 50 байр урагшилж байсан байдаг юм. Хууль шүүхийн байгууллагын нэр хүнд 16 хувьтай байсан нэг үе. Дараа нь 64 болтлоо өссөн юм байгаа юм шд. Тэр олон хуулийг баталж. Энийг германд төвтэй олон улсын байгууллага судалж гаргаж байсан юм.

- С.Зоригийн хэрэг дээр дөрөв дэх шат гэж гарч ирж байна. Алуурчид нь амьд байгаа, учир нь олдоно гэж бодож байгаа. Энийг Ц.Нямдорж энэ шатыг гаргаж ирж байгааг юм.

- Шударга бусын хонгил гэж 5 жил үргэлжилж байгаа кино ш дээ.

- Өнөөдрийн үйл ажиллагаа бол эртнээс төлөвлөсөн ажлаа л биелүүлж байгаа юм. Төрийн эрхийг аваад, аймшигтай зүйл үзүүлээд, ингээд хийнэ гэж. 

- Намайг хэн хараадгийг мэднэ, хэн хараалгадгийг мэднэ.

- Би нэг юманд итгэлтэй байдаг. С.Зоригийг ямар алуурчид хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан шүү дээ. Тэр бол С.Зориг өөрөө.

- Өнөөгийн Хууль зүйн сайд бол Зоригийн алуурчдаар бахархдаг. Зоригийн аллагыг зохион байгуулсан хүмүүст үйлчилгээ үзүүлж байгаа юм шиг ажилладаг байсан.

- Ц.Элбэгдоржийг өнөөдөр алчихлаа гэж бодъё. Миний алуурчныг олохын төлөө Ц.Нямдорж явах уу?

- Өнөөдөр намайг харааж байгаа шиг С.Зоригийг тэгж хараадаг байсан. Энэ аллагаас хэн хожсон юм? Аль нам хожсон юм? Мэдэх хүмүүс нь мэднэ.

- Ц.Нямдорж улс төрийн амьдралаа уртасгах гэж, сэдэв олж авч байгаа л хүн шүү дээ. Өөрийнх нь зан араншин нь тэр.

- УИХ-аа авчихлаа, Засгийн газраа авчихлаа, шүүх засаглалаа авчихлаа. Дараа нь сэтгүүлчдээ та нар руу орно шүү.

- Их тэнгэрт амьдарч байсан байранд албаны нэг ч зураг байгаагүй. Тэндээс зураг авчихсан юм шиг яриад.

- Нэг зураг мөн байж магадгүй юм гээд авч явсан гэсэн. Тэр нь 2008 онд зураач нь өөрөө өгсөн зураг.

- Ерөнхий сайдыг огцруулах саналыг Ерөнхийлөгч гаргаж болно гэсэн заалт хуулинд байдаг юм. Сая Баттулгад нэг бичиг өглөө шүү дээ. Тэгээд над дээр тэрэнтэй адилхан нэг саарайсан юм бичээд орж байсныг нь би хараа ч үгүй өнгөрсөн. Тэр үед чинь юун тэгж суух. Н.Алтанхуяг хүргэн, тавантолгой, нүүрс гээд олон асуудалтай байсан үе шүү дээ. 

- Н.Алтанхуяг зорьсон юмаа хийх гэж оролддог хүн байхгүй юу. Н.Алтунхяг утааны комиссын дарга байж болох юм. Яахав утааг багасгах гээд түүхий нүүрсийг хориглох биш улам ихэсгэчихсэн болохоос.

Санал болгох

Шүүгч Ц.Зоригийг хүсэлтээр нь чөлөөлжээ

Цэвэгмидийн Зориг нь 1982 оноос хойш шүүх, арбитрын байгууллагад 37 жилийн турш тасралтгүй ажилласан бөгөөд 2010 оноос Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хашиж байгаад хэдэн сарын өмнө Дээд шүүхийн шүүгч болсон юм.

21 цагийн өмнө
Кенид булчин задрах тахал туссан монгол иргэний бие сайжирч байна

​​​​​​​Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон юм.

21 цагийн өмнө
Ажлын байрны дарамт үзүүлсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй гэлээ

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос өчигдөр (2019.11.19) “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохин байгууллаа.

21 цагийн өмнө