Монголын эмнести интернэшнл байгууллагаас МЭДЭГДЭЛ гаргалаа

2019 оны 3 сарын 272019-03-27

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаатай холбоотойгоор Монголын эмнести интернэшнл байгууллагаас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛ БАЙГУУЛЛАГЫН МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Засгийн газар нь НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг, Хүний эрхийн хороо, Эрүүдэн шүүхийн эсрэг хороо, Эрүүдэн шүүхийн асуудлаарх Тусгай илтгэгчээс эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бус харьцах явдалтай тэмцэх, буруутай этгээдийг шийтгэх, хараат бус мөрдөн байцаах албаа чадавхжуулах талаар зөвлөмж хүлээн авч, тэдгээрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн билээ.

Хүний эрхийг дордуулсан хууль батлахгүй гэдэгт итгэж байна

Монгол Улсын төрөөс Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээний дагуу эрүүдэн шүүхээс ангид байх, шударгаар шүүлгэх эрхийг хангах үүргээ биелүүлэхэд анхаарал хандуулсан нь сайшаалтай. Гэвч  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, түүнийг дагасан бусад хуулийн төслийн зохицуулалт нь эрүүдэн шүүхтэй тэмцэхээс илүүтэйгээр шударгаар шүүлгэх эрхийн баталгааг үгүйсгэж, шүүх тогтолцооны хараат бус байдлыг алдагдуулан, эрүүдэн шүүх гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг улам хүндрүүлэх эрсдэлтэй байна.

Иймд дээрх хуулийн төслийн зохицуулалтаас илүүтэйгээр нэн тэргүүнд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүдэн шүүхээс ангид байх эрхийг хангах, Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн Нэмэлт протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэн эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн байцаах албыг сэргээж, Эрүүдэн шүүхээс Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизмыг бий болгох нь илүү оновчтой алхам болохыг онцолж байна.

Шүүхийн хараат бус, бие даасан байдал нь хүний эрхийг эдлүүлэхэд онцгой ач холбогдолтой

Шүүхийн хараат бус, бие даасан байдал нь хүний эрхийг эдлүүлэхэд онцгой ач холбогдолтой. Тиймээс гүйцэтгэх засаглал эсхүл улс төрийн нөлөөлөл, хяналтын давуу эрхээр шүүх эрх мэдэл рүү халдаж болохгүй.   

Монгол Улсын Их Хурал нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнийг дагасан бусад хуулийн төслийг нухацтай хэлэлцэн, хүний эрхийг дордуулсан хууль батлахгүй гэдэгт итгэж байна.

Үүний зэрэгцээ дээр дурдсан эрүүдэн шүүх гэмт хэргийг хараат бусаар мөрдөн байцаах алба, Эрүүдэн шүүхээс Урьдчилан Сэргийлэх Үндэсний Механизмыг нэн даруй байгуулахыг уриалж байна.

Санал болгох

“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг цагдан хорьжээ

АТГ-аас Х.Бат-Эрдэнийг Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шалгаж буй гэнэ. Тодруулбал, түүнийг хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, экспортлох төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 47 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.

14 цагийн өмнө
Олны танил эрхмүүдийн хорин нас

Надад ирсэн, надад байсан, надаас явсан хорин нас...

14 цагийн өмнө
Үүргээ биелүүлээгүй төлөөлөгчийг тойргын сонгогчид нь олонхоор эргүүлэн татах боломжтой болно

Тухайлбал, орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул  орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан гэж байлаа. 

15 цагийн өмнө
“Хүчирхэг охид-Хүчирхэг улс" аппликэйшн үнэгүй татаж, хүүхэдтэйгээ ярилцаарай

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлтаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар  “Хөөрхөн зүрх” ТББ хамтран хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүд, залуу эмэгтэйчүүдийн бүх төрлийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэднийг хүчирхэгжүүлэх зорилгоор “ХҮЧИРХЭГ ОХИД-ХҮЧИРХЭГ УЛС” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

16 цагийн өмнө