УИХ-ын гишүүд нууц бичлэгийн талаар “АЙМААР” хэмээн товч дүгнэв

6.3 зуу
4
3 сарын өмнө

330ca1e3-7a00-46fa-abe8-c43c6c0c4a65,401ce6e8-1f5e-425f-9705-75f37a3938bf.jpg.jpg

С.Зориг агсны хэрэгт буруутгагдан яллагдсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг Төрийн ордны А танхимд УИХ-ын гишүүдэд үзүүллээ.

Тагнуулын ерөнхий газрын бэлтгэсэн, УИХ-ын гишүүдэд үзүүлэх боломжтой видео бичлэг нь 26 минут орчмын бичлэг байсан бөгөөд Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт Ц.Амгаланбаатар дарамт үзүүлж байгаа бичлэг байсан хэмээх ерөнхий мэдээллийг өгөв.

Бичлэг үзүүлсний дараа УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

С.Чинзориг: Жаахан хүнд л юм байна. Зоригийн хэргийг шүүсэн нотлох баримтанд ороогүй бичлэг юм байна. Тагнуулын байгууллагууд гүйцэтгэх ажиллагааны хүрээнд олж авсан бичлэг гэж ойлголоо. Хэргийн нотлох баримтуудыг прокурорын байгууллага чинь татаад авчихсан байгаа юм байна. Гэхдээ гишүүдэд үзүүлж байна. Засгийн газар олон нийтэд ил болго гэсэн тогтоол гаргасан байгаа.

Агааржуулагч байхгүй, 00 байхгүй, ус байхгүй гээд нөхцөлийн хувьд хэцүү юм билээ. Хамаагүй юм ярьж болхгүй гээд заавар өгсөн. Эрүүдэн шүүж байгаа байдал нь Содномдаржаагийн өрөөнд онц хүнд хэрэгт шийтгүүлж ял авсан нэг ялтанг, гол хэрэгтэн гээд байгаа Амгаланбаатарыг хамтад нь оруулж Содномдаржааг шөнөжингөө унтуулахгүй дэглэж хонож байгаа бичлэг байна лээ.

Амгаланбаатар гэдэг нөхөр чинь Чимгээ дээр болохоор шөнө камерт нь орж хэргээ хүлээ гэж шахаж шаардаж байгаа, дарамталж байгаа бичлэгүүд байна лээ.

Б.Оюунчимэг: Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид нэгдсэн улс. Бид конвенцоо дагах ёстой. Аймар. Эмэгтэй хүний хувьд эвгүй. Ард түмэн үзэх нь буруу байх гэж бодож байна. Үзээд байх юм биш.

Д.Оюунхорол: Ер нь бол аймар бичлэг байна аа.

Ө.Энхтүвшин: Маш муухай л юм байна. Үгээр хэлэхийн арга байхгүй. Айхтар бичлэг байна. Олон нийтэд үзүүлэх боломжтой болсон. Одоо ингээд олон нийтэд ил гаргах хэрэгтэй. Гэхдээ даралт ихтэй хүн үзмээргүй юм байна.

Х.Болорчулуун: Эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэх байдал байна. Тэр Амгаланбаатар гэдэг нөхөр зодсон айлгасан янз бүрийн байдал гаргасан байдал гарч байна.

Н.Цэрэнбат: Залуу хүний хувьд миний хүсч байгаа, бидний зорьж байгаа нийгэмд ийм зүйл тохиолдох ёсгүй.

Ж.Энхбаяр: Нэлээд айхтар зүйл харлаа. Бид нар чинь Монгол Улс хүнлэг, энэрэнгүй, ардчилсан улс байгуулж байгаа. Төр иргэнээ шударга шүүхээр шүүх эрхийг нь хангах ёстой. Монголын хуулийн байгууллагын түүхэнд хар толбо болох бичлэг байна. Энэ чинь жил гаруй болсон. Бидэнд эхний 6 өдрийн бичлэгээс түүвэрлээд 20-иод минутын бичлэг үзүүллээ.

Одоо Хууль зүйн байнгын хороо хуралдаж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Өнөөдөртөө багтан уг хуулийн төслийг батална талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдээд байгаа юм.

 

Санал болгох

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2019.06.18) хуралдаан 15 цаг 51 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

4 цагийн өмнө
40 сая ам долларыг Стандарт банк хүлээн авсан тухай  баримтын  хуулбарыг хүргэж байна

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Өмнөд Африкийн Стандарт банкны өр төлбөрт шилжүүлсэн 40 сая ам доллартай холбоотой баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж байна.

5 цагийн өмнө
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс бусад нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар "Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ.

7 цагийн өмнө