Гадаад оюутнууд монгол гэрийн дулаалгыг сайжруулж, эрчим хүчний маш бага хэрэглээтэй халаагуур зохион бүтээж туршжээ

7.5 зуу
3 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх,  УИХ-ын гишүүн Н.Учрал болон АНУ-ын Бримин Янгийн Их сургуулийн инженерийн  сургуулийн багш оюутнууд, “Дезерет”  Олон улсын байгууллагын төлөөллийг өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Тэд Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжиж, “Шинэ гэр” төсөл хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа. Оюутнууд монгол гэрийн дулаалгыг сайжруулж, эрчим хүчний маш бага хэрэглээтэй халаагуур зохион бүтээж туршиж үзсэн байна. Гэрийг дулаалснаар эрчим хүчний хэрэглээг тав дахин багасгаж, 1,5 квт-ын эрчим хүчээр монгол гэрийг тогтмол дулаанаар хангах боломжтой нь тогтоогджээ. Энэ нь түүхий нүүрсний хэрэглснээс бага зардалтай, хамгийн гол нь түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халах боломжтой аж. Мөн 53 мкв бүхий Монгол гэр хэлбэртэй байшин зохион бүтээж туршиж байна. Эдгээрийг  Сонгинохайрхан дүүргийн гэр хороололд 100 гаруй айл өрхөд нэг жил туршиж үр дүнг нь Монгол Улсын Засгийн газарт танилцуулна гэдгээ төслийн ахлагч Бримин Янгийн Их Сургуулийн профессор Брайн Маззе хэлэв. Хэрэв эдийн засгийн хэмнэлттэй байж, агаарын бохирдлыг бууруулж, түүхий нүүрсний хэрэглээг халахад бодитой хувь нэмэр оруулах нь нотлогдвол ихээхэн баяртай байх болно гэв.

 

 Улаанбаатар хотын агаарын бохирдлыг арилгахад хүн бүрийн оролцоо нэн чухал. Тавдугаар 15-ны өдрөөс эхлэн нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон энэ үед дэвшилтэт технологи, шинэ санаачлагыг танилцуулж байгаад талархалтай байна. Үр дүнтэй нь нотлогдвол дэмжиж ажиллана гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг урьд оноос 78 хувиар өсжээ

Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оноос 78 хувиар өсчээ.Холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насныхүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид өртөж байгаа юм.

4 цагийн өмнө
Хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлт хүлээн авч эхэллээ

Улсын их баяр наадмын үеэр Хүй долоо худгийн Соёл, урлагийн талбайд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийг урьж байна.

10 цагийн өмнө
Б.Эрдэнэ: Бэлэг сэлт авах нь эмч нарын хувьд бараг уламжлал болсон байна

Улсын нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Өргөө амаржих газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв гэсэн зургаан улсын эмнэлэгт авилга, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар эрсдэлийн судалгааг хийжээ.,

10 цагийн өмнө
Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Азийн Хөгжлийн банкнаас 38 сая долларын санхүүжилт олгоно

Хөвсгөл нуурын болон Хэнтийн аймгийн Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк гарын үсэг зурлаа. 

1 өдрийн өмнө