С.Амарсайхан: Смарт картаа гээгдүүлсэн нийт иргэдэд 1.8 тэрбум төгрөг буцаан олгоно

6.2 зуу
3 сарын өмнө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаан болж  нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам, зардлын санхүүжилтийн үнэлгээний тариф батлах тухай,  Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явц, нийслэлийн төсөвт зохицуулалт, нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэж эхэллээ.

Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн журам болон зардлын санхүүжилтийн үнэлгээний тарифт өөрчлөлт оруулах тухай журмын төслийг өргөн барьсантай холбогдуулж НИТХ-ын төлөөлөгчид  асуулт асууж тайлбар сонсож, саналаа илэрхийллээ.  

Мөн ухаалаг картын системийг үйлчилгээнд нэвтрүүлсэн боловч картын түгээлтийн хүртээмж муугаас иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлдэг нь асуудал дагуулсаар байгаа бөгөөд төлөөлөгчид холбогдох асуулт тавьж хариулт авлаа.

Төлөөлөгч Л.Нарантуяа:

-  Төлбөр тооцооны смарт системийн талаар ойлголт өгөөч?

Хотын захирагч С.Амарсайхан: 

  • Зөвхөн ухаалаг картын үйлчилгээ нэвтэрснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулна гэвэл учир дутагдалтай байна. Хамгийн наад зах нь ухаалаг картын бүх мэдээлэл бидэнд байхгүй. Ямар нэгэн хяналт шалгалт хийх боломжгүй, картын удирдлага хяналтын төв нь Солонгос улсад байх жишээтэй. Автобусны картын асуудал яригдахад Сөүлд очиж асуудлыг хэлэлцэх хэрэгтэй болдог. Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Жишээлбэл: автобусны картаа цэнэглэчихээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно.

Төлөөлөгч Г.Төмөрбаатар:

  • Нийслэлийн нийтийн тээврийн бодлого бүрхэг байна. Юу болоод байгаа нь мэдэгдэхгүй байна. Хотоос авах машин цагийн тарифыг нэмэхээр болж байгаа юм байна. Төсөв мөнгө нэмэгдсэн, үйлчилгээний үр дүн харагддаггүй. Энэ бүхэнд зоригтой шийдэл бий юу?

Хотын захирагч С.Амарсайхан:

- Нийтийн тээврийн үйлчилгээг энэ жилд багтаан дорвитой шинэчлэнэ. Нийтэд үйлчлэх гэж байгаа бол аюулгүй ажиллагаа, парк шинэчлэлдээ автобус компаниуд өөрсдөө анхаарч ажиллах  ёстой. Ашиг орлогогүй ажиллаж байгаа нэрээр нийслэлийн төсвөөс мөнгөө аваад, эргээд хариуцлага хүлээдэггүй байдлыг өөрчлөх зарчмын байр суурь барьж ажиллана.  Мөн Нийтийн тээврийн газрыг үйлчилгээндээ анхаардаг үйлчилгээний байгууллага болгоно. Үүнийг нэрнээс эхэлье. Нэр нь хүртэл ажил үүргийн нь сануулдаг болгоё гэдэг үүднээс Нийтийн тээврийн үйлчилгээний газар гэж өөрчилж байна гэлээ. НИТХ-ын ээлжит XXIII хуралдаан үргэлжилж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Зуслангийн болон шөнийн автобусаар үйлчилж эхэллээ

Зуны улирал эхэлж Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургаадугаар сарын 15-ны өдрөөс гурван чиглэлд явуулж эхэлжээ.

5 цагийн өмнө
Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

“Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлэх өдөрлөгийг зохион байгуулдаг юм.

7 цагийн өмнө
“Геодези, зураг зүйчид”-ийн нэрэмжит талбайтай болно

Монголын “Геодези, зураг зүйчид”-ийн нэрэмжит талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулахаар энэ сарын 15-ны өдөр шав тавих ёслолын арга хэмжээ зохион байгууллаа.

12 цагийн өмнө
Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Сүхбаатар дүүрэгдэх мэргэжлийн хяналтын хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмнэлгүүдэд хяналт шалгалт явууллаа.

1 өдрийн өмнө