УИХ-ын гишүүд Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2
8 сарын өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.03.29) Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Д.Хаянхярваа нар өргөн мэдүүллээ. 

    Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах үүднээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан болохыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт дурдав.  

    Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 19 чиглэлээр 103 ерөнхий төрөл, энэхүү төрөл нь 210 гаруй дэд төрөлд хуваагдан тусгай зөвшөөрөл олгохоор байгаа боловч салбарын бусад хууль тогтоомж, эрх зүйн дэд актаар тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл /олон удаа болон нэг удаагийн шинжтэй/-ийг шинээр бий болгох, ерөнхий төрлийг задалж олгох байдал түгээмэл болсон аж. 

    Өөрөөр хэлбэл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй зөвшөөрлийн чиглэл, төрлөөр зөвшөөрөл олгох харилцаа явагдаж байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ "Энэ нь бизнес эрхэлж, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд дарамт болдог. Үүнтэй холбоотойгоор Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийг шинэчлэн найруулах хуулийг төслийг боловсруулж хуулийн нэрийг Зөвшөөрлийн тухай гэж өөрчлөх нь зүйтэй хэмээн үзсэн" гэв. 

Хуулийн төсөл батлагдсанаар хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх Иргэний хуулийн суурь үзэл баримтлалыг баталгаажуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрөл, эдгээр харилцаатай холбоотой суурь харилцаа тодорхой болно хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Мөн зөвшөөрлийг олгох, сунгах цахим хэлбэрээр зохион байгуулж болох зохицуулалт хуульчлагдаж, иргэд чирэгдэл хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэх, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болох юм байна. 

Өөрөөр хэлбэл лицензийн тоог цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх, үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад төрөөс зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болох юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Санал болгох

Шүүгч Ц.Зоригийг хүсэлтээр нь чөлөөлжээ

Цэвэгмидийн Зориг нь 1982 оноос хойш шүүх, арбитрын байгууллагад 37 жилийн турш тасралтгүй ажилласан бөгөөд 2010 оноос Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хашиж байгаад хэдэн сарын өмнө Дээд шүүхийн шүүгч болсон юм.

21 цагийн өмнө
Кенид булчин задрах тахал туссан монгол иргэний бие сайжирч байна

​​​​​​​Кени улсын Найроби хотод энэ сарын 11-14 ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон юм.

21 цагийн өмнө
Ажлын байрны дарамт үзүүлсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй гэлээ

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос өчигдөр (2019.11.19) “Ажлын байр – Дарамтгүй орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохин байгууллаа.

21 цагийн өмнө