Эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, түүхэн сэдэвт кино туурвихад Засгийн газраас санхүүгийн туслалцаа үзүүлнэ

2019 оны 3 сарын 222019-03-22

Засгийн газрын хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Төсөлд төрөөс кино урлагийг хөгжүүлэх бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх, үүрэг, кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэхээр тусгажээ. 

Кино урлагаар дамжуулан үндэсний соёл, онцлог, өв уламжлалыг харуулсан, монгол агуулгатай киног дэмжин улсаа сурталчлах нь зүйтэй гэж үзэж байна.

Засгийн газар жил бүр үндэсний бахархал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн түүхэн сэдэвт кино, тайз дэлгэц, утга зохиолын томоохон хэмжээний мэргэжлийн түвшний нэг бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Энэ дагуу сонгон шалгаруулалт зарлах, кинонд тавих шалгуур үзүүлэлтийг тогтоох, киноны чанарыг сайжруулах, техник, технологийн ололт, амжилтыг нэвтрүүлэх, кино зохиол, найруулагч, инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зэргийг ч нарийвчлан тусгасан байна.

Санал болгох

Б.Дашдондог дэлхийн хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигджээ

Тэрбээр дэлхийн алдартай хөгжмийн “Billboard” жагсаалтад хоёрдугаарт бичигдэж, дэлхийн шилдэг хамтлаг, дуучдын продюсеруудыг ардаа орхисон байна

7 цагийн өмнө
Локарно ОУ-ын кино наадмаас Монголын гурван уран бүтээлч шагнуулжээ

Энэ удаагийн “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн шагнал гардуулах ёслол нь 2020 оны 8 дугаар сарын 12-нд цахим хэлбэрээр явагдаж нийт 7 шагнал гардуулснаас Монголын уран бүтээлчид 3 шагналыг нь хүртэв. Найруулагч П.Лхагвадулам, продюсер Ц.Ариунаа  нарын “Ze” кино төсөл нь тус хөтөлбөрийн хамгийн нэр хүндтэй, тэргүүн шагнал болох “Нээлттэй хаалга” 40,000 шв.франкийн тэтгэлэгт шагналыг хүртэв. Найруулагч П.Лхагвадулам өөрийн кино төслөөрөө “Moulin d’Ande-Ceci” шагналыг хүртлээ.

10 цагийн өмнө
Т.Дэлгэрмөрөн, Л.Ган-Эрдэнэ нар 10 саяын бооцоотой турна

Номин талстын Дэлгэрмөрөнг Камертоны Ган-Эрдэнэ би тулаанд дуудаж байна

1 өдрийн өмнө
"Зэрлэгүүдийг хүлээхүй" кино Монголд энэ сарын 22-нд нээлтээ хийнэ

Энэхүү киноны гол дүрд монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон юм. Мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд , Г.Дөлгөөн-Эрдэнэ нар тогложээ.

1 өдрийн өмнө