Ипотекийн зээлийн хүүгийн зөрүүг татварын буцаан олголтоор авах боломжтой

6.4 мянга
1
3 сарын өмнө

8bfc954e-285b-4242-9cc6-8513fde0059e,Татварын-хууль-шинэчлэгдсэнтэй.jpg.jpg

Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэвлэлийн хурал хийж татварын багц хуульд орсон онцлог өөрчлөлтүүдийг танилцууллаа. Түүнчлэн олон нийтийн дунд төөрөгдөл үүсгээд байгаа зарим мэдээлэл болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын сонирхсон асуултуудад нэгдсэн хариулт өглөө.

  • Анх удаа орон сууц худалдан авсан, орон сууц барьсан бол нэг удаа 3 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлдэг байсан бол шинэ хуулиар 6 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн. Энэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд дээрх зохицуулалт заасан хугацаанаас хойш орон сууц авсан, барьсан иргэдэд хамаарна.
  • Ипотекийн зээлийн хүү 8 хувь байгаа. Гэтэл тухайн иргэн 13 хувиар арилжааны банкнаас зээл авсан бол 8-13 хувийн зөрүүнд төлөгдсөн 5 хувийн мөнгөн дүнг төлсөн татвараас нь буцаан олгох боломжийг хуульд тусгасан.

 


Санал болгох

Боловсруулаагүй  241.6 мянган адууны шир экспортолно

Монгол Улсын Засгийн газраас боловсруулаагүй адууны ширийг экспортлох тухай тогтоол 05 сарын 12-ны өдөр гарснаас хойш энэ сарын 15-ны байдлаар давхардсан тоогоор 5 аж ахуйн нэгж 241648 ширхэг боловсруулаагүй адууны шир экспортлохоор  гэрчилгээ аваад байна.

2 өдрийн өмнө
Төв банкны суурь бүртгэлийн систем болон ERP системийг шинэчилнэ

Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны суурь бүртгэлийн болон ERP систем нийлүүлж, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаж,  “Intellect Design Arena” компанийг сонгон шалгаруулжээ. 

3 өдрийн өмнө
ҮСХ: Говьсүмбэр аймгийн хүн амын талаас илүү хувь нь ядуу амьдарч байна

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

3 өдрийн өмнө