Монгол Улс нийгмийн сүлжээний идэвхтэй байдлын индексээр Ази тивийг тэргүүлж байна

2019 оны 4 сарын 22019-04-02
Монгол Улс нийгмийн сүлжээний идэвхтэй байдлын индексээр Ази тивийг тэргүүлж байна

Монгол улсад фэйсбүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.2 саяд хүрч, нийт хүн амын 70 хувь нь сошиал орчинд идэвтэй байх болжээ. Тиймээс Нийгмийн сүлжээнд зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим орчин дахь аюулгүй байдал болон хүүхэд хамгааллын асуудалд зөв гарц шийдэл олох зорилгоор “Нийгмийн сүлжээ, зохистой хэрэглээ-2019” форумыг зохин байгууллаа.

ХХМТГ-ын РТНСБЗХ-ийн дарга А.Золзаяа “Хамгийн сүүлийн үзүүлэлтээр Монгол Улсад  үүрэн холбоо хэрэглэгчдийн тоо 3 сая 800 мянга, ухаалаг утасны хэрэглэгч 2 сая 400 мянга, дата хэрэглэгчийн тоо 2 сая 900 мянга болтлоо өсчээ. Харин нийгмийн сүлжээ хэрэгчдийн тоо сүүлийн 2 жилд 17,5 хувиар өссөн буюу дэлхийн дунджаас даруй 7,5 илүү байна. Мөн нийгмийн сүлжээний идэвхтэй байдлын индексээр Монгол Улс Ази тивдээ тэргүүлж байгаа” гэсэн тоон мэдээллийг хүргэсэн юм.  

Харин “Фэйсбүүк” группийн Хонгконг, Тайвань, Монгол дахь бодлого, үйл ажиллагаа хариуцсан захирал Жорж Чен илтгэлдээ “15 жилийн өмнө фэйсбүүк үүсэхдээ зөвхөн текст мессэж оруулах боломжтой платформ байсан. Харин өнөөдөр дэлхий даяар нэг өдөрт  гэхэд л нэг тэрбум гаруй зураг фэйсбүүкт тавигддаг болжээ. Өнгөрсөн жилийн статистик тоогоор дэлхий даяар 2,3 тэрбум идэвхтэй хэрэглэгч байна. Харин монголд 2.2 сая идэвхтэй хэрэглэгч байгаа нь өндөр үзүүлэлт юм. Фэйсбүүкийг аюулгүй платформ байлгахын тулд дэлхийн хэмжээний стандартуудыг баримталж байгаа. Өнгөрсөн жил Монголын Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтарч хууль бус фэйсбүүк бүлгүүдийг илрүүлэх, хаах ажил зохиосон. Цаашид засгийн газарт зориулсан фэйсбүүкийн тусгай сувгийг бий болгох тухай Харилцаа холбооны зохицуулах хорооны зөвлөлтэй ярилцаж байна” хэмээн ярилаа .

 

 

 

 

Санал болгох

Олон улсын чанар, стандартын тэмцээнд үндэсний брэндүүд тэргүүллээ

Монголын ууган үйлдвэрийн нэг АПУ ХК-ийн бүтээгдэхүүнүүд олон улсын чанар, стандарт, амталгааны “Eurasia Spirits Drinks” тэмцээнээс тэргүүн байрын шагнал хүртэж, үндэсний чанартай брэнд гэдгээ дахин нотоллоо.

8 өдрийн өмнө
Windows 7 үйлдлийн системийн шинэчлэлийг зогсоолоо

Google компаниас Windows 7 дээрх Google chrome хөтчийг 2021 оны 7 дугаар сарын 15-ныг хүртэл дэмжихээ мэдэгдсэн ба үүнийг дагаад Микрософт компаниас мөн адил хугацаанд Microsoft Edge хөтчийн шинэчлэлтийг өгөх бөгөөд үйлдлийн системээ шинэ хувилбар руу шилжүүлэх хугацаа олгож байгаа юм.

16 өдрийн өмнө
Сар шинийн баяраараа сая нэгжтэй болцгооё

1 сая нэгжтэй болох бодит бөгөөд өргөн боломж таны гарт байгаа. Картын ард байрлах QR кодыг уншуулан дата болон 1 САЯ хүртэлх нэгжийн урамшууллаа аваарай.

1 сарын өмнө
“Түгжирдэггүй” машин

Төрийн үйлчилгээ авахдаа “Тэмдэгтийн хураамжаа банкинд тушаагаад ир” гэх үг сонсоод гэдрэг эргэсэн өдөр танд тохиож л байсан биз. Тэгвэл Шүүхийн Ерөнхий зөвлөл иргэдийн банкинд оочерлох цаг завыг хэмнэж “түгжирдэггүй” машиныг шүүн таслах үйл ажиллагаанд нэвтрүүлээд даруй сар гаруйн хугацаа өнгөрчээ.

2 сарын өмнө