Монголбанк гуравдугаар сард 91 кг алт худалдан авчээ

7.4 мянга
3 сарын өмнө
Монголбанк гуравдугаар сард 91 кг алт худалдан авчээ

Улсын Их Хурлын 2019 оны 3 дугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 5% болгосон.

Тус хуулийг Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлсэнээс хойш 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5% байсан бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5%, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5%-ийг нэмж, нийт 9-10%-иар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна.

Монголбанк 2019 оны 3 дугаар сард 91 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 714 кг алт худалдан авч байсанаас 623 кг дутуу буюу 87%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 3 дугаар сард 448 кг цагаан мөнгө худалдан авсан.

2019 оны 3 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.

Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой юм.

2019 оны 3 дугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 110,109.38 төгрөг байлаа.

Энэ нь Лондонгийн үнэт металлын захын үнэ өндөр байгаатай холбоотой юм. 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Лондонгийн үнэт металлын захын алтны хаалтын ханш 1309.70$ /1 трой унци/ байна.

График 1. 2000-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ

         График 2. 2019 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ

Санал болгох

Боловсруулаагүй  241.6 мянган адууны шир экспортолно

Монгол Улсын Засгийн газраас боловсруулаагүй адууны ширийг экспортлох тухай тогтоол 05 сарын 12-ны өдөр гарснаас хойш энэ сарын 15-ны байдлаар давхардсан тоогоор 5 аж ахуйн нэгж 241648 ширхэг боловсруулаагүй адууны шир экспортлохоор  гэрчилгээ аваад байна.

2 өдрийн өмнө
Төв банкны суурь бүртгэлийн систем болон ERP системийг шинэчилнэ

Монголбанк Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны суурь бүртгэлийн болон ERP систем нийлүүлж, суурилуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарлаж,  “Intellect Design Arena” компанийг сонгон шалгаруулжээ. 

3 өдрийн өмнө
ҮСХ: Говьсүмбэр аймгийн хүн амын талаас илүү хувь нь ядуу амьдарч байна

Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран ядуурлын 2018 оны тооцооны үр дүнг өнөөдөр танилцууллаа.

3 өдрийн өмнө