Ц.Раднаа: Спортоор хичээллэж явсан болохоор олон талын өвчин байдаггүй

5.3 мянга
2 сарын өмнө
Ц.Раднаа: Спортоор хичээллэж явсан болохоор олон талын өвчин байдаггүй

Польшийн Торун хотод гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид эх орондоо хүрэлцэн ирлээ. 

Тэмцээнд 88 орны 500 гаруй тамирчид 45, 50, 60, 70, 80, 90 насны ангилалд өрсөлдснөөс Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа, 81 настай иргэн Т.Цэрэндолгор нар дэлхийн аварга болсон билээ. Тодруулбал, тус тэмцээнд Монгол Улсаас 13 тамирчин оролцож, Ц.Раднаа 400 метр, саадтай 60 метр,  гурвын харайлтын төрөлд алтан медаль, нэг мөнгөн медаль, Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.

Сошиал орчинд олны анхаарлыг татаад буй Ц.Раднаа гуайг ар гэрийнхэн болон нутгийн зон олон, хэвлэл мэдээллийнхэн тосч авлаа. Тэрбээр "Намайг амжилтаар минь огшоож өгсөн та бүхэндээ баярлалаа. Та бүхэн надад үнэхээр их том урам зориг өглөө. Би 30 гаруй жил спортоор хичээллэсэн, мэргэжлийн биеийн тамирын багш. Манайх ер нь спортлог айл. Миний том хүү Украинд усан спортын мэргэжлээр дээд сургууль төгсөж ирсэн. Манай дүү нар биеийн тамирын багшаар ажилладаг. Спортоор хичээллэж явсан болохоор надад олон талын өвчин байдаггүй. Өвдгөндөө бага зэрэг бэртэлтэй байсан ч гайгүй оролцлоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Санал болгох

Олимпийн наадмаас авах медалийг тоог 2027 онд 22 болгох зорилт дэвшүүлжээ

Төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогын бичиг баримтад тусгасан зорилтууд.

16 өдрийн өмнө
2019 онд орон нутагт гурван жижиг талбай баригдана

Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэмжлэгтэйгээр Булган, Завхан, Увс аймгуудад 2019 онд стандарт жижиг талбайг байгуулахаар төлөвлөжээ.

24 өдрийн өмнө
Олимпийн бэлтгэлд 6.5 тэрбумыг 2019 онд зарцуулна

Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх бэлтгэх ажлыг эрчимжүүлэх тухай тогтоол гаргалаа

2 сарын өмнө