Их хэмжээний бороо орсны улмаас Яармагийн зам буюу Наадамчдын гудамжинд үерийн ус буун, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан. Энэ талаар МХЕГ-аас дараах тайлбарыг хийжээ.
Хан уул дүүргийн 4-р хороо Наадамчдын гудамж их хэмжээний бороо орсны улмаас автозамын зорчих хэсэг болон, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж дүүрсэн байна.НМХГ-аас 2019 оны 07-р сарын 08-ны өдөр 02-07-107/1073 дугаартай Үерийн ус зайлуулах байгууламж хийх тухай Улсын ахлах байцааагчийн дүгнэлтийг Наадамчдын гудамжны замын урд байрлалтай Бөх бат ххк болон Талст ширээт ххк-уудад хүргүүлсэн. Тус аж ахуйн нэгжүүд нь автозамын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьсан, гадаргуугийн болон үерийн ус зайлуулах байгууламж хийгдээгүй байна.Иймд аж ахуйн нэгж, байгууллагууд яаралтай үерийн ус зайлуулах байгууламж хийж гүйцэтгэж, иргэд тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцоно уу.
Авто зам ашигласны төлбөрийг нэмэхийг эсэргүүцсэн жагсагчдын төлөөлөл болох Автомашинтай хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Цэгмэд, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүсийг Хотын захирагч С.Амарсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд жагсагчид авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн.
Тээвэрлэлтийн хувьд 1000 орчим авто машин тээвэрлэлт хийж, өдөрт 1820 тонн шахмал түлшийг дундын болон бөөний цэгүүдэд хүргэж байна.