Дархан цаазат газар зөвшөөрөлгүй барьж байсан барилгуудыг лацадлаа

1.1 мянга
3
16 өдрийн өмнө
Дархан цаазат газар зөвшөөрөлгүй барьж байсан барилгуудыг лацадлаа

Энэ сарын 05-ны өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Яармаг дахь  Наадамчдын гудамжны авто зам усанд автсан. Үүний шалтгаан нь Богд уулаас урссан үерийн усыг зайлуулах шугам хоолойг хааж “Талст ширээт” компани барилга барьснаар үүдэн үерийн ус төв зам руу бууж Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо Наадамчдын гудамж хэсгийн авто замын зорчих хэсэг болон, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсэг рүү орсон явдал юм. 

Тэгвэл өчигдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг шалгаж, зөрчилтэй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч ажиллалаа. Тус байршилд барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй “Талст Ширээт” ХХК, “Амундра” ХХК, “Трай колорс” ХХК –ны үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл өгч барилгуудыг бүрэн лацаджээ. Мөн барилга барих эхлүүлэх зөвшөөрөлтэй боловч үерийн усны далан шуудууг дутуу гүйцэтгэсэн шаардлага хангахгүй гэх үндэслэлээр “Инкоммаш” ХХК болон “Бөхбат” ХХК-д эрчим хүчний хязгаарлалт хийж барилгыг зогсоосон байна.

Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьсан “Талст Ширээт” компанийнхан хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу өөрсдийн хөрөнгөөр төв зам дагуух үерийн усийг зайлуулж, зам талбайг цэвэрлээд улсад учирсан хохирлыг бүрэн төлж барагдууллаа.

Санал болгох

Амралтын өдрүүдэд автомашиныг дугаарын тэгш сондгойгоор ангилан хөдөлдөөнд оролцуулна

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа. 

1 өдрийн өмнө
Хотын Захирагч С.Амарсайхан Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө
Зөөврийн хяналтын цэг байгуулснаар гэмт хэрэг 50 хувиар буурчээ

Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ.

2 өдрийн өмнө