Б.Хурц нарын есөн хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал эхэллээ

4
4 сарын өмнө
Б.Хурц нарын есөн хүнд  холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал эхэллээ

 

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2018.08.12/ шүүх хурал Төв аймгийн шүүхэд 09.00 цагт эхэллээ. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар Олон Улсын парламентын холбооноос гаргасан дүгнэлтийг дагуу байгуулагдсан УИХ-ын түр хороо өнгөрсөн Баасан гаригт тус шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ өгсөн юм. 

Санал болгох

Хаалттай хуралдаан: Швейцарыг оффшор бүсийн жагсаалтаас хасав уу

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэг улстөрчдийн оффшор бүсэд байгуулсан компани, хөрөнгийн хэмжээг Панамын болон Диваажингийн баримтуудаар дэлгэсэн. Үүнээс улбаалан 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн УИХ Нийтийн албанд нийтийн болон хувийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, төрийн албан тушаалтнуудыг оффшор бүсэд данс нээлгэх, мөнгөн хөрөнгө байршуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулахыг хориглосон. Улмаар Засгийн газрын тогтоолоор Оффшор бүсэд хамаарах улсуудын жагсаалтыг гаргасан.

9 цагийн өмнө
“Web awards – 2019” наадмын тов гарлаа

Монголын сайтын холбоо, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards” наадам 12 сарын 30-нд болно. Тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой бөгөөд цахим салбарынхны хүлээдэг оны тэргүүн наадам юм.

1 өдрийн өмнө
Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн ял оноолоо

Шүүгдэгч Сун Гуан Чин-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч /Төрийн банкны захирал/ Д.Баярсайханд 2 жилийн хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хассан байна. Д.Баярсайханыг БНХАУ-ын Шинжан Шинфан компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл зургаан сарын хугацаатайгаар олгосон бөгөөд зээл авсан компани зээлээ төлөөгүй талаар хэвлэлд удаа дараа бичиж байв.

1 өдрийн өмнө
Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо

Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын гавьяат цол хүртээв.

1 өдрийн өмнө