Амар хуур хотхон, Сансар орчмын халуун усыг энэ сарын 11 хүртэл хязгаарлана

4.2 зуу
17 өдрийн өмнө
Амар хуур хотхон, Сансар орчмын халуун усыг энэ сарын 11 хүртэл хязгаарлана

Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2019 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын ажлууд батлагдсан графикийн дагуу тавдугаар сарын 15-наас эхлээд байгаа билээ. Хуваарийн дагуу засвар хийж, иргэдийн хэрэглээний халуун усыг хязгаарлаад байгаа газруудын мэдээллийг хүргэж байна.

Наймдугаар сарын 5-11-ний хооронд 

  1. Замын цагдаагийн газар
  2. Эрэлийн орон сууц
  3. Стар эстэйтс
  4. Континентал зочид буудал
  5. Шинэ үе сургууль
  6. 21 дүгээр сургууль
  7. Бөхийн өргөө
  8. 13 дугаар хороолол ДДТ-24, 25
  9. 14 дүгээр хороолол
  10. Аман хуур хотхон
  11. Сансар 12, 15 хороолол орчмын хэрэглэгчдийн хэрэглээний халуун усыг засварын хугацаанд түр хязгаарлажээ.

Наймдугаар сарын 1-10-ны хооронд

  1. Төмөр замын удирдах газар
  2. Богд ар хороолол
  3. Төмөр зам орчим
  4. Тээврийн товчоо орчим
  5. 2, 3, 4, 6 бичил хороолол
  6. Төв гандан хийд
  7. Эх нялхсын эрүүл мэндийн төв
  8. МҮОНРТ орчмын хэрэглэгчдийн дулаан хангамжийн шугам тоноглолд засвар үйлчилгээ хийгдэж байгаа тухай "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-аас  мэдээллээ.

Санал болгох

Амралтын өдрүүдэд автомашиныг дугаарын тэгш сондгойгоор ангилан хөдөлдөөнд оролцуулна

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдөр гарлаа. 

1 өдрийн өмнө
Хотын Захирагч С.Амарсайхан Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд  өнөөдөр Монголын Барилгын үндэсний Ассоциацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

2 өдрийн өмнө
Зөөврийн хяналтын цэг байгуулснаар гэмт хэрэг 50 хувиар буурчээ

Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, оршин суугчдын аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор цагдаагийн байнгын хяналт тавьж ажиллах “Зөөврийн хяналтын цэг” байгуулжээ.

2 өдрийн өмнө