Монгол-Хятадын хамтарсан үзэсгэлэн болно

9.3 мянга
17 өдрийн өмнө
Монгол-Хятадын хамтарсан үзэсгэлэн болно

Монгол-Хятадын гурав дахь удаагийн хамтарсан үзэсгэлэн ирэх есдүгээр сарын 6-наас 10-ны хооронд Өвөрмонголын өөртөө засах орны Улаанцав хотод болох гэж байна. Хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг тус экспод Монголын талаас нийт 400 аж ахуйн нэгж оролцох боломжтой юм. Хоёр улсын хамтарсан гурав дахь удаагийн экспод ОХУ, БНСУ, Итали гэсэн гурван улс урилгаар оролцоно.

БНХАУ-ын талаас экспод оролцох Монголын аж ахуйн нэгжүүдэд анхааруулга хүргүүлжээ.

Гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор гахайн мах, махан бүтээгдэхүүн, гахайн өөх орсон бүтээгдэхүүнийг БНХАУ-ын хилээр гаргахыг хориглосонв Мөн хоёр улсын хооронд сүү, сүүн бүтээгдэхүүний хэлэлцээ байхгүй тул энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгийг анхааруулжээ.

Үүнээс гадна Монголоос БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 13 аж ахуйн нэгж дээрх үзэсгэлэнд оролцох боломжтой юм байна. 

Мөн Монгол-Хятадын үзэсгэлэнгийн голлох худалдан авагчид нь өвөрмонгол, хятад хүмүүс байх тул компани, бараа бүтээгдэхүүний танилцуулгаа хятад хэл дээр хэвлүүлэх, худалдан авагчид wechat-аар голчлон худалдааа хийдэг тул энэ тал дээр холбогдох байгууллагууд зажиллаж байгааг дуулгасан юм.

Анхны үзэсгэлэн 2015 онд зохион байгуулагдсан бөгөөд 250 аж ахуйн нэгж оролцож, 1.2 сая юанийн борлуулалт хийсэн бол хоёр дахь удаагийн экспоны үеэр нийт 400 аж ахуйн нэгж оролцож, 6.2 сая юанийн бүтээгдэхүүн борлуулсан байна.

Монгол Улс БНХАУ-тай 2020 онд гэхэд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байгаа энэ үед гурав дахь удаагийн экспо маш их түлхэц өгөх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байна.

Санал болгох

С.Батболд: Монгол тээвэрчид 15 улсад тээвэр хийх боломжтой

Монгол Улсад автотээврийн салбар үүсч хөгжөөд 94 жилийг үджээ. Манай улсын хөгжлийн давуу талын үзүүлэлтэд “Орос, Хятад гэсэн томоохон зах зээлд ойр, ашигт малтмалын нөөц ихтэй” гэсэн бол сул талын үзүүлэлтэд “дэд бүтэц сул хөгжсөн, тивийн болон бус нутгийн олон улсын гол зам, харилцаанаас алслагдсан, далайд шууд гарах гарцгүй” гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх давуу талуудаа ашиглан, сул талуудаа хэрхэн нөхөж, автотээврийн салбарт ямар бодлого баримталж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ярилцлаа.

2 өдрийн өмнө
Манай ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид Торонто хотын үзэсгэлэнд оролцлоо

Баялаг Өлзий, Кашмир холдинг,  Сайнтүмэн кашмир, Сувд кашмир компаниуд олон улсын оёмол, сүлжмэл хувцасны "Apperal Textile Sourcing Canada-2019"  үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Тус үзэсгэлэн энэ сарын 19-21-ний өдрүүдэд Торонто хотноо болсон юм.Энэ сарын 19-ний өдөр Элчин сайд Я.Ариунболд тэргүүтэй төлөөлөгчид үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, 20-ны өдөр манай ноолуурын компаниуд загварын шоунд бүтээгдэхүүнээ танилцуулжээ.

2 өдрийн өмнө
Гэр хорооллын иргэдэд “Ногоон зээл” олгоно

Гэр хорооллын иргэдэд цахилгаан халаагуур, байшин, сууцны дулаалга, эко жорлонгоо шийдэхэд нь дэмжлэг болох “Ногоон зээл”-ийн гэрээг БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо арилжааны гурван банктай өнөөдөр байгууллаа.

9 өдрийн өмнө