"Цагдаагийн олимп"-д оролцож буй баг тамирчид таван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ

73
12 өдрийн өмнө

Дэлхийн "Цагдаагийн олимп"-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид 5 мөнгөн медаль, 1 хүрэл медаль хүртжээ.

Тэмцээний эхний өдөр Жудо бөхийн төрлөөр эхэлж, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 81кг жинд мөнгөн медаль, мөн тус жинд ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх нар хүрэл медаль хүртсэн байна. Харин 90кг жинд Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал, -100кг жинд дэслэгч Б.Жанчивдорж нар мөнгөн медаль хүртжээ. Мөн 73кг жинд Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

Санал болгох

Г.Эрхэмбаяр мастерсын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

Жюү-жицүгийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний М3 ангиллын бор бүсний +100кг жинд ОБЕГ-ын харьяа “Аврагч" биеийн тамир техник-спорт хорооны дарга, хурандаа Г.Эрхэмбаяр хүрэл медаль хүртлээ.

1 өдрийн өмнө