У.Хүрэлсүх: Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав, чадахгүй бол ажлаа өгцгөө

1.2 мянга
12 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: Тост, Тосон бумбын нурууг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад ав, чадахгүй бол ажлаа өгцгөө

Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх БОАЖ-ын сайд, УУХҮ-ийн сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга болон хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудыг дуудаж, шуурхай хурал хийлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Тост, Тосон бумбад уул уурхай явуулах зөвшөөрлийг хууль бусаар олгосон. Өмнөговь аймгийн иргэд төрөөс юу ч гуйгаагүй, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдэхийн төлөө нутгийн иргэд уйлаад ярьж байна.

Ард түмэн газраа ухуулахгүй гээд байхад яагаад уурхай ажиллаад байна вэ. Энэ бол анхнаасаа хууль зөрчиж олгогдсон зөвшөөрөл гэж би ойлгож байгаа. Ерөнхий сайд энэ асуудлаар 2-3 удаа даалгавар өгсөн. Энэ уурхайтай холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй би хэд хэдэн удаа уулзаж, анхааруулж хэлсэн. Яасан цадаж ханадаггүй шунал вэ. Эх орны газар шороо бохирдуулаад, хувьдаа ашиг хонжоо олохын төлөө УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй гэж би бодож байна.

Тиймээс Байгаль орчны сайд Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмал олборлож буй компанийн лицензийг өнөөдөр цуцал. Уурхайн машин теникийг Цагдаагийн дарга журамлаад газар дээр нь очиж ажил. Ард түмэнд хахууль өгөх гэж оролдсон этгээдүүдэд эргүүгийн хэрэг үүсгэж шалга" хэмээн үүрэг өгч нэн даруй ажилдаа орохыг үүрэгдлээ.

Мөн энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол сайд нар төдийгүй Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дарга, албан тушаалтнуудыг ажлаа өгөхийг сануулсан юм.

 

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

1 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

1 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

1 өдрийн өмнө