Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн салбарын байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай биечлэн танилцлаа.
Тэрээр "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ", "Багануурын Дулааны Станц", Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажил болон Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас Жаргалтхаан сум хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлуудтай биечлэн танилцсан юм.
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Анхаарал татсан нь бүтэн жил маргаан дагуулж, олны шүүмжлэлд өртсөн “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой асуудал байв. Гишүүн юу ярьсныг хүргэе. Хуулийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэх юм.
Ардчилсан намын гишүүд ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд 100 сая төгрөгийн хандив намтай өгөх ёстой болсон. Энэ шийдвэрийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд санаачилж, хурлаараа баталгаажуулсан бөгөөд Улс төрийн намын тухай хуульд нийцэж байгаа гэж тус намын дарга С.Эрдэнэ тайлбарласан.
АПУ ХК ОХУ-ын Казань хотод “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээг энэ сарын 6-нд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тус компани ОХУ-ын “Татспиртпром” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.