Эрдэнэт үйлдвэр молибден баяжуулалтын шинэ шугамтай болно

4.5 зуу
10 өдрийн өмнө
Эрдэнэт үйлдвэр молибден баяжуулалтын шинэ шугамтай болно

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хамгийн том бүтээн байгуулалтын ажил нь молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил юм. Гүйцэтгэгч компаниар “Эрдэнэт Лайт” буюу хуучнаар “Очир төв” компани ажиллаж барилгын суурийн ажлыг гүйцэтгэж байна. Наймдугаар сарын нэгнээс эхлэн барилгын үндсэн багануудыг барих ажил эхэлжээ.

Молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажлын үндсэн суурь цутгах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Бүтээн байгуулалтын энэ том ажил он дуустал явагдаж ашиглалтад хүлээн авах юм. 

Үүнээс гадна тус хэсэгт хосолмол секцийн завсрын бүтээгдэхүүнийг баяжуулах машины ажлын хэсгийн хамт солих томоохон ажил хийгдсэн. Энэ машин нь 19 жил ажилласан учир ажлын хэсгийг нь солих зайлшгүй шаардлага гарчээ. Нунтаглан баяжуулах хэсгийн нэгдүгээр ээлжийн завсрын бүтээгдэхүүний машины ажлын хэсгийг нь сольж байгаа нь ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлж байна гэж мэдээллээ. 
Эдгээр бүтээн байгуулалтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн Засвар монтажийн цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, ХМТАЦ-ийн хамт олон оролцож, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн ажиллаж байна.

ОНХА Б.Бямбамаа

Санал болгох

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгов

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав.,

17 өдрийн өмнө