13 мянга гаруй хүний диплом эзэндээ очих боломжтой болно

4 сарын өмнө
13 мянга гаруй хүний диплом эзэндээ очих боломжтой  болно

Өнөөдөр Засгийн газар 20 гаруй асуудлыг хэлэлцсэн. Хурлаас гарсан зарим шийдвэрийн тухай Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг танилцуулж байна.

Тэрээр” Энэ удаагийн хурлаар төрийн сангаас олгодог боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. 2004-2016 оны хооронд боловсролын зээлийн сангаас зээл авч их дээд сургууль дүүргэсэн бөгөөд гэрээний нөхцөлөө биелүүлсэн хүмүүсийг зээлийг чөлөөлөх тухай асуудлыг УИХ-д өргөн барихаар боллоо. Ингэснээр Боловсролын зээлийн санд 13 мянга гаруй хүний диплом эзэндээ очих боломжтой болох юм. Харин гэрээний нөхцөлөө биелүүлсэн гэдэг нь заасан хугацаанд улсдаа ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн эсэхийг хэлж байгаа юм.

Мөн Шинжлэх ухааны байгууллагуудыг нэгтгэх, нэгдсэн судалгааны лаборатори байгуулах, Шинжлэх ухааны ажилтны улсын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах томоохон ажил, төслийг хэрэгжүүлэхээр болсон” гэсэн юм.

 

Санал болгох

Шууд торгохын оронд эхлээд сануулдаг Зөрчлийн хуультай болно

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Анхаарал татсан нь бүтэн жил маргаан дагуулж, олны шүүмжлэлд өртсөн “хөөн хэлэлцэх хугацаа”-тай холбоотой асуудал байв. Гишүүн юу ярьсныг хүргэе. Хуулийн анхны хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэх юм.

2 өдрийн өмнө
АН-ын гишүүд даваа гарагт багтаан 40 сая төгрөг намдаа өргөнө

Ардчилсан намын гишүүд ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд 100 сая төгрөгийн хандив намтай өгөх ёстой болсон. Энэ шийдвэрийг АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд санаачилж, хурлаараа баталгаажуулсан бөгөөд Улс төрийн намын тухай хуульд нийцэж байгаа гэж тус намын дарга С.Эрдэнэ тайлбарласан.

2 өдрийн өмнө
П.Батсайхан: Монголчууд бүгдээрээ экспортлогч болох ёстой

АПУ ХК ОХУ-ын Казань хотод “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээг энэ сарын 6-нд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тус компани ОХУ-ын “Татспиртпром” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.

2 өдрийн өмнө
Монгол Улс Үндэсний номын баярын өдөртэй болно

Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагийн санаачилгаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.12.12) Төрийн ордонд зохион байгууллаа.

2 өдрийн өмнө