Нисэхийн замыг түр хугацаанд хаана

1
4 сарын өмнө
Нисэхийн замыг түр хугацаанд хаана

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хороо, Нисэхийн эцсийн автобусны буудлаас Буянт–Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2,8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан 2019 оны 08-р сарын 15-26-ний хооронд тус авто замыг хэсэгчлэн хааж, эхлэл хэсэг болох Буянт-Ухаа-1 орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 1 км авто замд резайклер, өнгө болон суурь асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. 

Тус чиглэлд зорчих жолооч та бүхэн бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Санал болгох

“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан.

3 цагийн өмнө
Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа.

4 цагийн өмнө
"Мянган автомашин"-ы жагсаал болж байна

НИТХ-ын шийдвэрээр автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэж автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

1 өдрийн өмнө