Ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг шинэчлэх төслийг дэмжихээ илэрхийллээ

2019 оны 8 сарын 152019-08-15
Ашиглалтын шаардлага хангахгүй байруудыг шинэчлэх төслийг дэмжихээ илэрхийллээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа.

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, тээвэрчдийн гудамжны хойно, давхрын 17,18,20-р байрны төсөл хэрэгжүүлж буй “Тэргүүн чансаа” ХХК болон тус байршилд 13,14,15,16-р байрны төсөл хэрэгжүүлэгч “Алтан Трейд” ХХК-ны барилгын ажил дуусах шатандаа орж, улсын комисст ирэх есдүгээр сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Барилгын компаниудын удирдлагуудын зүгээс хотын даргад хандаж, дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгож өгөхийг хүссэн юм. Мөн барилгад ашиглагддаг том оврын автомашинууд өглөө 07.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл хотын төвөөр зорчихыг хориглосон. Шөнийн цагаар том оврын автомашинуудаар барилгын материалуудыг буулгаж, зөөх ажил нь зөрчлийн хуулиар торгуулиад байгааг учирлалаа. Барилгын ажлын явц 95 хувьтай байгааг дуулгаад зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх өгөхийг хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгох асуудлыг холбогдох албаныханд үүрэг өгнө. Зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулсан иргэдэд мэдэгдэл шаардлагыг албаныхан өгсөн.Удахгүй шийдэгдэнэ. Нийслэлийн зүгээс төслийг хэрэгжүүлэх ажлыг хуулийн хүрээнд бүрэн дэмжиж ажиллана. Иргэд, аж ахуй нэгжүүдтэй ойлголцолд хүрч барилгын ажлыг цаг хугацаанд нь дуусгах нь чухал” гэлээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгох

2020 онд 135 цэцэрлэг, 67 сургууль барина

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

21 цагийн өмнө
18 мянган өрхөд угаар мэдрэгчийг суурилуулаад байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ.

2 өдрийн өмнө
Агаарын дүүжин тээврийг эхний ээлжинд Баянхошуу -Ханын материал -ГССҮТ чиглэлд тавина

Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо

2 өдрийн өмнө