Ерөнхий сайдын даалгавраар "Сауд Гоби Коэл Транс" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргалаа

2019 оны 8 сарын 122019-08-12
Ерөнхий сайдын даалгавраар "Сауд Гоби Коэл Транс" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргалаа

 

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэдсүх Тост, Тосон бумбын нуруутай холбоотой асуудлаар шуурхай хурал зарлаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн юм. Тухайлбал БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад "Сауд Гоби Коэл Транс" компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах ажлыг даалгасан.

Уг асуудлаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Өмнө нь манай яамнаас Тост, Тосон бумбын нурууны байдалтай танилцах ажлын хэсэг гаргасан байсан. Харин өнөөдөр Ерөнхий сайд үүрэг өглөө. Тиймээс Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д заасан үндэслэлээр Сауд Гоби Коэл Транс компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг БОАЖЯ-наас УУХҮЯ-нд хүргүүлж байна. Дараагийн Засгийн газрын хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын өргөтгөлөөр бүртгэх асуудлыг БОАЖЯ-наас оруулна" гэсэн юм. 

Санал болгох

Сонгуулийн сурталчилгааны үеэр мөрдөх "Түр журам" боловсруулжээ

УИХ-ын 2020 оны сонгууль  сурталчилгааны үед коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх тус түр журмыг 8 зүйл 50 заалттайгаар боловсруулаад байгаа аж.

7 цагийн өмнө
Н.Энхбаяр: Би сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАХН болон ИЗЗН, Уламжлалт нэгдсэн нам нэгдэж, "Та бидний эвсэл" байгуулан оролцож байгаа билээ. Сонгуулийн тухай хуульд зааснаар МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших боломжгүй болсон. Гэтэл тэрээр өөрийгөө нэр дэвших бүрэн эрхтэй талаараа мэдээллээ. 

8 цагийн өмнө
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт мөрдөгдөж эхэлснийг мэдээллээ

Улсын Их Хурлын чуулганы 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.

9 цагийн өмнө
Инфографик: Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ

Уг нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны өдрийн морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөж эхэллээ. 

9 цагийн өмнө