Олон улсын "Өсвөрийн геологичдын хээрийн XII олимпиад"-д монгол хүүхдүүд амжилттай оролцлоо

4 сарын өмнө
Олон улсын "Өсвөрийн геологичдын хээрийн XII олимпиад"-д монгол хүүхдүүд амжилттай оролцлоо

Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд ЕБС-ын сурагчидын дунд Геологи-газар зүйн анхдугаар олимпиадыг  2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэмжлэгтэйгээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуульд зохион байгуулсан  билээ.

Тус олимпиадад амжилттай оролцсон 20 сурагчийг Архангай аймгийн Тариат сумын нутагт 2019 оны 06 дугаар сарын 19-өөс 27-ны өдрүүдэд геологийн хээрийн дадлагад хамруулж, шалгарсан 8 сурагчийг ОХУ-ын Новосибирск мужид зохион байгуулагдсан Өсвөрийн геологичдын 12-р хээрийн нээлттэй олимдиадад ШУТИС-ийн багш Х.Оюунбилэг, Ё.Мажигсүрэн нар эрчимтэй бэлтгэж оролцууллаа.

Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус олимпиадад Монгол Улсыг төлөөлж энэ удаа Ц.Ганбаяр /Коосен/, А.Анар /Коосен/, М.Идэр /Радуга/, М.Энхболд /Радуга/, Ө.Маралмаа /Радуга/, Б.Мөнхжил /Радуга/, Ц.Сугар /33-р сургууль/, Э.Хулан /Радуга/ нарын сурагчид оролцсон юм.

Олимпиадын хугацаанд багуудын дунд 12 төрлийн геологийн тэмцээн, 4 төрлийн конкурс болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, 6 төрлөөр спартикиад, урлагийн тоглолтууд амжилттай явагдсан байна.

Манай өсвөрийн геологчид дээрх арга хэмжээнүүдэд амжилттай оролцож багийн нийт дүнгээрээ Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс гэсэн орнуудын дараа 4-р байрт шалгарсан байна. Тухайлбал “Геологийн дурсгалт газар” илтгэлийн тэмцээнд Ө.Маралмаа, Б.Мөнхжил нар “Хоргын тогоо-Тэрхийн цагаан нуур” сэдвээр илтгэл амжилттай тавьсан. 

Олон Улсын олимпиадад 7 орны 39 баг буюу нийт 400 гаруй өсвөрийн геологич, 80 гаруй удирдагч багш, 70 орчим шүүгчид оролцсон байна.

Монгол Улсын өсвөрийн геологичид 2007, 2008, 2011, 2015 онуудад амжилттай оролцож байсан юм. Тэдгээр сурагчдын 9 нь геологич, геофизикч мэргэжлийг эзэмшин гадаад дотоодын их дээд сургуулиудын бакалавр, магистр, докторантурын сургалтад суралцсаар байна.

Өсвөрийн геологичдын олимпиад нь хүүхэд багачуудад байгаль дэлхийгээ танин мэдэх, хайрлах сэтгэлгээг төлөвшүүлж эх оронч хүмүүжил болон мэргэжлийн чиг хандлагыг олгодог чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Дашрамд дурдахад, хүүхэд залуусыг байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, судалж танин мэдэх энэхүү зорилгыг дэмжин ажилласан "Монголын төмөр зам" ТӨХК, “Бернер Партнерс” ХХК, “Өү Икс Өү” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Санал болгох

Хар тамхины хэрэгт холбогдсон Нигери, Монгол иргэдэд ял оноолоо

Монгол, Нигери Улсын иргэдэд холбогдох хар тамхины хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

20 цагийн өмнө
Жүр үр ХХК-ийн зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж байсан 118 ширхэг бялууг дотоод хяналтаар устгуулжээ

Шинэ жилийн баярыг угтсан урьдчидан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна

20 цагийн өмнө
“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдлээ

Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-ийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

2 өдрийн өмнө
Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна.

2 өдрийн өмнө