“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

2019 оны 8 сарын 132019-08-13
“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны 07-р сарын 06-наас 16-ны өдрүүдэд 5000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

Тус уралдааныг 2019 оны 07-р сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд өнөөдөр талархал гардууллаа.

Талархлыг “Торгоны зам” автораллигийн улсын ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн зохион байгуулагчдад баяр хүргэлээ.

Энэ үеэрээ Монгол Улс олон улсын шинж чанартай тэмцээнийг зохион байгуулах чадвартай гэдгээ баталж, цаашид энэ төрлийн тэмцээн, уралдаан, бусад нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах бааз, суурьтай болсон нь чухал юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцлов.

Санал болгох

24 настай аймгийн алдарт уяач, их эмч

Аймгийн алдарт уяач Э.Ариунзаяатай ярилцлаа.

6 өдрийн өмнө
МҮОХ-ны Ерөнхийлөгчид олимпын аварга Н.Түвшинбаяр ганцаараа нэр дэвшжээ

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдана.

7 өдрийн өмнө
Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээлээ

Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хорооны 08 дугаар тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгийн “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

21 өдрийн өмнө
Монгол Улсын начин Б.Бадрал гэр бүлийн хамт Бэлтэсийн голд автомашинтайгаа живж, таалал төгсжээ

Энэ сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Бэлтэсийн ам дахь Бөштигийн рашаанаас сумын төв рүү автомашинаар зорчиж явсан 6 хүний 5 нь иргэд Бэлтэсийн голын усанд живж нас барсан билээ. 

22 өдрийн өмнө