Монголын топ 20 гаруй аж ахуйн нэгж дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй болно

2019 оны 8 сарын 132019-08-13
Монголын топ 20 гаруй аж ахуйн нэгж дэргэдээ хүүхдийн цэцэрлэгтэй болно

Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт, тэр дундаа бага насны хүүхдийн боловсролыг дэмжихэд ихээхэн анхаарч, Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” уулзалт, хэлэлцүүлгийг БСШУСЯ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгууллаа. Уулзалтад Монголын топ 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, “Байгууллагын цэцэрлэг” санаачилгад нэгдэн оролцохоо илэрхийллээ.

Өнгөрөгч хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэгт 261354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 46305 хүүхэд хамрагдаж чадаагүй. Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, 2019 онд гэхэд 13455 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 93 цэцэрлэг ашиглалтад оруулах гэж байна. 

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгоор хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачлагыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа хэдий ч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20,0 гаруй мянган хүүхэд байх урьдчилсан дүнтэй байна. 

Хэдийгээр Засгийн газар боловсролын салбарт онцгой анхаарч хөрөнгө оруулалтын хэмжээг өндөр тавьж, шинээр сургууль, цэцэрлэг барьж байгуулж байгаа ч хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан онцолсон. Нөгөө талаар сургууль цэцэрлэгийн насжилт өндөр байгаа нь хүртээмжийг нэмэгдүүлэхэд хүндрэл учруулах хүчин зүйл болж байна гэлээ. Иймт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа юм.

Хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэргэдээ Цэцэрлэг байгуулан ажиллах нь өгөөжтэй үр дүнтэй алхам юм.

Өнөөдрийн байдлаар “Ариг гал” ХХК, Дулааны цахилгаан станц-3, Хууль сахиулахын их сургуулийн дэргэд 8 бүлэг, Тагнуулын ерөнхий газрын дэргэд 2 бүлэг, Гадаад харилцааны яамны дэргэд 2 бүлэг төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлэг байдлаар, МУБИС-ийн СӨБС-ийн дэргэд 10 бүлэгтэй цэцэрлэг, Гэрлэх ёслолын газар, ХУД-ийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд тэдний ажилтнуудын нийт 1300 гаруй хүүхдэд зориулсан байгууллагын цэцэрлэг амжилттай ажиллаж байна.

Засгийн газраас байгууллагын цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны зардлыг хариуцан санхүүжүүлэхийн зэрэгцээ багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Санал болгох

Дархан-Улаанбаатарын зам энэ онд дуусахгүй нь тодорхой болжээ

"Дархан-Улаанбаатар" чиглэлийн нийт замын 113.53км автозамыг энэ онд багтаан дуусгах бол, 90.58 км авто замын ажлыг 2020 онд хэрэгжүүлж дуусах боломжгүй болсон талаар салбарын сайд Л.Халтар хариу тайлбартаа дурьджээ. Тэрээр өмнө нь ЗТХ-ийн дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд Дарханы замын ажлыг ямар компани гүйцэтгэж байгаа, ямар шатанд яваа, юунд дээр гацаж удаашраад байгааг сайн мэдэх юм. Энэ онд ашиглалтад орж амжихгүй 90.58 км автозамыг Багц-2, Багц-4 буюу БНХАУ-ын Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг групп хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэл Багц 2-р хэсэг 9.49%, Багц 4-р хэсэг 5.30% ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Манай улсын зүгээс энэхүү компанийг ажлаа хангалтгүй хийж байгаа учир гэрээг цуцалж өөр компаниар гүйцэтгүүлэх хүсэлтийг АХБ-нд удаа дараа тавьжээ. Гэтэл гэрээг цуцалснаас үүдэж, гүйцэтгэгч тал маргаан үүсгэх юм бол автозамын ажил бүр удаашрах учир он дуустал хүлээх зөвлөмж өгчээ. Иймээс энэ онд Дархан-Улаанбаатар чиглэлийн 90.58 км автозамаас бусад хэсэг ашиглалтад орох нь ээ.

5 цагийн өмнө
Согтуу жолоочтой автомашин ноцтой осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

Шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдожээ.

7 цагийн өмнө
Халиун буга агнаж  тээвэрлэж явсан гэмт хэргийг илрүүлжээ

Хөвсгөл аймагт дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас тус аймгийн тариалан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Бага хөёөөт гэх газарт 2020 оны 08 дугаар сарын 04-нөөс 05 нд шилжих шөнө Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн халиун бугыг агнан мах, эд эрхтэнг тээвэрлэж явсан гэмт хэргийг иргэн Б үйлдсэн болохыг илрүүлж бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураан авч ажиллалаа.

9 цагийн өмнө
Ж.Чинбүрэн эмч гишүүнээр сонгогдсоноос хойш гурван удаа хагалгаа хийжээ

Хамгийн сүүлд өчигдөр хавдрын мэс засал хийсэн байна.

10 цагийн өмнө