24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

4 сарын өмнө
24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2019 оны А/688 дугаар захирамжаар нийслэлийн хэмжээнд 198 байршилд газар чөлөөлөхөөр болсон.

Уг 198 байршлын газарт Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил багтаж байгаа юм.

Нийслэлийн Газар зохион байгуулах албанаас өнөөдрийн байдлаар бүх байршлын газрын газар эзэмшигчдэд газар чөлөөлөх шаардах хуудас хүргүүлснээс 4 байршлын газрыг эзэмшигч иргэн, аж ахуй нэгж нь өөрсдөө чөлөөлсөн бол 20 байршлын газрыг албадан чөлөөлж, нийт 24 байршлын явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.

Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүрэгт 3, Баянзүрх дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 2 байршлын газарт газар чөлөөллөө. Цаашид бүх дүүрэгт газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчин нөхцөлд амьдрах эрхийг ханган ажиллаж байна

Санал болгох

“Шударга ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт боллоо

Дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орохоор 2005 онд Мексикийн Мерида хотноо бага хурал зохион байгуулж 12-р сарын 09-ний өдөр гарын үсгээ зурсанаар энэ өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан.

3 цагийн өмнө
Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа.

4 цагийн өмнө
"Мянган автомашин"-ы жагсаал болж байна

НИТХ-ын шийдвэрээр автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснийг эсэргүүцэж автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

1 өдрийн өмнө