Ерөнхий сайд өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

1.2 мянга
10 өдрийн өмнө

“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн  2019-2020 оны өвлийн бэлтгэл ажлын хэрхэн хангаж байгаа талаар болон Турбогенератор №4-ийн хүчин чадлыг 20Мвт-аар нэмэгдүүлэх төслийн ажлын явцтай  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар танилцлаа.

Ерөнхий сайдыг “ДЦС-4” ТӨХК-ны удирдлагууд болон ажилчид угтан авч, станцынхаа  үйл ажиллагааг танилцуулсан юм.

“Өвлийн ид ачааллын 12, 01 дүгээр сард долоон ширхэг зуух, долоон турбинтэй ажиллахаар төлөвлөж байна. Хэрэглээний өсөлтөөс хамаарч богино хугацаанд найман зуух, долоон турбинтэй ажиллах боломжтой. Үүний тулд ТА№1-ийн төслийн ажлыг ирэх 11 сард дуусгаж ашиглалтад оруулах шаардлагатай байгаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувь хангагдаад байна. Үндсэн тоноглолын засварууд эхнээсээ хийгдэж дууссан.

Нүүрсний нөөцний хувьд өнөөдрийн байдлаар 133663 тонн нөөцтэй, ирэх аравдугаар сарын сүүл гэхэд 213826 тонн нүүрсийг нөөцлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн   дарга Ү.Төмөрхуяг мэдээлэл хийлээ. Мөн 2018 оноос 4-р цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх “МОН-ПИ-10” төсөл хэрэгжүүлж эхэлсэн талаар хэллээ. Уг төсөл нь Японы Засгийн газрын 4,2 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа аж. Турбины хяналт удирдлага, тохируулгын системийг шинэчлэх болон зууханд үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулах, тээрмийн бул таваг шинэчлэх гэсэн хоёр багц ажил хийгджээ. Цаашид ЭХЯ, ДҮТ ХХК, “ДЦС-4” ТӨХК хамтран ажлын хэсэг байгуулж “ДЦС-4” ТӨХК дээр 100 мВт/250мВт.ц чадалтай энерги хуримтлуулах зай хураагуурын станц ашиглалтанд оруулах судалгааг хийж байгаа аж. Станцын удирдлагуудын зүгээс ерөнхий сайдад болон хотын даргад хандаж үнсэн сан №8-ийг барихад дэмжлэг үзүүлэх болон 2РТ буюу дотоод хэрэгцээний бэлтгэл трансформаторыг суурилуулахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх станцын удирдлагууд ажилчидад хандан хэлэхдээ “Өвлийн бэлтгэл ажлаа хангаж байгаа нь сайшаалтай. Хугацаа алдалгүй үлдсэн тоноглолуудын засварын ажлыг дуусгаж ашиглалтад оруулах нь чухал. Энерги хуримтлуулах зай хураагуурын станц барих асуудлыг дэмжиж байна.  “ДЦС-4” ТӨХК-ийн удирдлагуудын зүгээс шийдвэрлэж өгөхийг хүссэн асуудлыг судлаад эргээд хариу өгөх болно” гэв.

Санал болгох

Украйнд суугаа Өргөмжит консулыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас Украйнд суугаа Өргөмжит консул Эдуард Рубаныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Украйн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

1 өдрийн өмнө
Вьетнам улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

1 өдрийн өмнө
Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан компаниудын үйл ажиллагааг зогсоосоор байна

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар 19 аж ахуй нэгжийн 23 уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах тогтоол гаргасан. Тэгвэл тус тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хариуцаж ажлын хэсгүүд байгуулжээ.

1 өдрийн өмнө