Локарно олон улсын кино наадамд Монголын кино уран бүтээлчид оролцож байна

2019 оны 8 сарын 152019-08-15
Локарно олон улсын кино наадамд Монголын кино уран бүтээлчид оролцож байна

Швейцарын Холбооны Улсын Локарно хотноо 2019 оны 8 дугаар сарын 7-17-нд зохион байгуулагдаж буй 72 дахь удаагийн Локарно олон улсын кино наадамд Монголын кино уран бүтээлчид оролцож байна.

Локарно кино наадмын “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн захирал хатагтай Софи Бурдон нь 2018 оны 10 дугаар сард болсон “Улаанбаатар” олон улсын кино наадамд оролцож, манай кино уран бүтээлчдэд зориулсан сургалтыг удирдан явуулах үеэрээ 2019-2021 онд тус хөтөлбөр нь Зүүн Өмнөд Ази болон Монгол Улсыг онцлон дэмжих болсноо зарласан юм.

Өнгөрсөн онд Швейцар Улсын Фрибург хотноо Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан 32 дахь удаагийн Фрибургийн олон улсын кино наадмын “Шинэ газар нутаг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс мөн онцлох улсаар сонгогдож байсан билээ.

Энэ удаагийн Локарно кино наадмаар “Нээлттэй хаалга” хөтөлбөр нь “Open doors hub”, “Open doors lab” болон “Open doors screening” гэсэн гурван хэсгээс бүрдсэн бөгөөд манай кино уран бүтээлчид С.Бямбын “Алсын удирдлага” (2013), У.Зулаагийн “Захиа” (2019), “Улаанбаатаржилт” (2017), П.Золжаргалын “Үл заяагдагсад” (2017) болон Л.Бат-Амгалангийн “Гайхамшигт нислэг” (2016) киногоор оролцож байна.

Локарно кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчид тус наадмын Ерөнхийлөгч Марко Солари-тай уулзаж, “Нээлттэй хаалга” хөтөлбөрийн дугуй ширээний ярилцлагад Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, продюсер Ц.Ариунаа оролцов.

Манай кино уран бүтээлчдийг Локарно кино наадамд оролцохыг Швейцарын хөгжлийн агентлагаас дэмжсэн бөгөөд энэ оны 10 дугаар сард болох “Улаанбаатар” олон улсын кино наадмыг швейцарын талаас мөн дэмжин оролцохоо мэдэгдээд байна. Локарно олон улсын кино наадмын үйл ажиллагаа энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Санал болгох

Ж.Батбаясгалан: Наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглосон

Халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд “13-р зуун” болон “Хүй долоон худаг”-т ямар нэг үзвэр, үйлчилгээг зохион байгуулахгүй. Иргэдийг дотогш нэвтрүүлэхгүй. Тиймээс иргэд үндэсний их баяр наадмыг гэртээ телевиз сошиалаар хүлээж аваарай.

18 минутын өмнө
Д.Нямхүү: Хоёр хүнээс коронавирус илэрч, Нэг хүн эдгэрлээ

Ингээд нийт батлагдсан тохиолдол 227 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 195 тохиолдол байна. Одоогоор эмчилгээнд 32 хүн байна. Үүнээс 31 хүн хөнгөн, нэг хүний биеийн байдал хүнд байна.

2 цагийн өмнө
Гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмжтэй боллоо

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Э.Баярсайханы санаачлагаар зөөврийн болон суурин гал унтраах даралтын хоолой эвхэх төхөөрөмжийг хийлээ.

2 цагийн өмнө
Тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт Улаанбаатараас хөөрлөө.

2 цагийн өмнө