"Токио-2020" олимпийн наадмыг угтсан бамбарын аян эхэллээ

2019 оны 8 сарын 202019-08-20
"Токио-2020" олимпийн наадмыг угтсан бамбарын аян эхэллээ

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/, Монголын триатлоны холбоо, Хил хамгаалах ерөнхий газар, Хилчин олимпийн зөвлөл, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс хамтран зохион байгуулж буй “Токио-2020” олимпийн наадмыг угтсан бамбарын аян Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны Алтай таван богдоос эхэллээ.

Монголын баруун цэгээс эхэлсэн уг аяны эхний ёслолд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч Ц.Сандуй оролцож амжилт хүсэв.

Уг бамбар нь 1 жилийн хугацаанд Монголын дөрвөн цэгт аялах бөгөөд, Хөвсгөл аймгийн Монгол шарын даваа/хойд цэг/, Дорнод аймгийн Модот хамар уул/зүүн цэг/, Өмнөговь аймгийн Орвог гашууны бор толгой/урд цэг/-д аялах юм.

Image may contain: 3 people, people smiling, people standing, sky, outdoor and nature

 

Image may contain: 3 people, people smiling, people standing, sky, outdoor and nature

Санал болгох

Шинэ коронавирусын халдварын улмаас 2247 хүн нас бараад байна

Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын шинэчлэгдсэн мэдээлэл

17 цагийн өмнө
Доктор П.Наранбаяр: Хичээлээ нөхөж чадаагүй хүүхдүүд ЭЕШ-д унана шүү

Шинэ Монгол сургуулийн захирал асан, доктор П.Наранбаяр өнөөдөр боловсролтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

1 өдрийн өмнө
Асашёорюү Д.Дагвадорж ЭМЯ-нд 400 хувцас хэрэглэлийг бэлэглэлээ

Асашёорюү Д.Дагвадорж  коронавирусийн халдварын үед хэрэглэх 400 ширхэг хувцас хэрэглэлийг ЭМЯ-нд гардуулан өглөө.

2 өдрийн өмнө