Л.Оюун-Эрдэнэ: Бөх төр хоёр, уяач УИХ-ын гишүүн тусдаа байх ёстой

7
3 сарын өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Бөх төр хоёр, уяач УИХ-ын гишүүн тусдаа байх ёстой


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс түрүү бөхийн допингтой холбоотой асуудлаар хэвлэлийнхэн тодруулга авлаа.

Хэнтийн нутгийн зөвлөл хуралдсан уу?

Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хуралдаагүй.

Түрүү бөхөөс допин илэрсэн байж болзошгүй. Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, төрийн удирдлагууд үүнийг будилаантуулах гэж байна гэсэн хардлага яваад байна?

Ер нь бол миний хувийн байр суурь бол бөх төр хоёр тусдаа байх ёстой. Уяач УИХ-ын гишүүн хоёр тусдаа байх ёстой. Энийг ингэж нэг талд нь гаргаж шийдэх ёстой байх. Тэгэхгүй бол арай хэтэрлээ. Олон асуудал гарч байна.

Ер нь үндэсний баяр наадмыг хуульчилсан нь буруу байж магадгүй. Хэт төрд татаад аваад ирчихсэн байх талтай. Тэрнээс биш бөхийн холбоо зүгээр зохион байгуулаад явж байсан юмыг заавал Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгож, заавал төр оролцдог болсон нь алдаа байж магадгүй.

Энэ тал дээр миний хувьд ямар нэг байдлаар оролцохгүй. Ажиглаад л байж байна.

Санал болгох

Цэцийн даргын сонголтыг хоёр Солонгоос хийе

Боловсрол, ажлын туршлага, нэр хүндээр Цэцийн бусад гишүүдээс илүү байна.

18 цагийн өмнө
З.Энхболд: НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх дээр Ерөнхийлөгч хориг тавина

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавихаар судалж байгаа гэв.

18 цагийн өмнө
Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих уу

Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ 1992 оны Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж чадлаа.

20 цагийн өмнө