Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаалаа

2019 оны 8 сарын 192019-08-19
Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаалаа

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурлын шийдвэр гарлаа.

 

Б.Хурц нарт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж прокурорт буцаалаа.

 

Хуулийн дагуу хохирогчийн тал тав хоногийн дотор гомдол гаргахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой юм. Шүүх хуралд оролцож буй Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат прокурорт хандаж гомдол гаргах эсэхээ өмгөөлөгчтэйгээ ярилцаж байгаад шийдвэрлэнэ гэх хариултыг өгөөд байна. Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Шалгах ёстой зүйлийг шалгаагүй буюу дутуу шалгасан байна гэж үзлээ. Нотлох баримт хангалттай биш байна. Хэргийн талаар өөр зүйл ярих ямар ч боломж байхгүй. Миний байр суурь хүртэл хэргийн нэг хэсэг болно” хэмээн хэллээ.

Санал болгох

Тархины үхэлтэй донороос 4 хүнд элэг, 11 хүнд бөөр шилжүүлэн суулгажээ

Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээх хуудсанд бүртгэгдсэн өвчтнүүдийн 5-10 хувь нь донорын хүрэлцээгүйн улмаас эмчилгээгээ хийлгэж чадалгүй нас бардаг аж. Иймд тархины үхэлтэй донороос эрхтэн авч шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой сонголт байдаг.

4 өдрийн өмнө
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгаж, нэр төрийг сэргээх ажилд ТЕГ-ын гүйцэтгэсэн үүрэг

1939-1945 онуудад Онц бүрэн эрхт комисс болон Тусгай комиссын тогтоолоор хорих ял шийтгүүлсэн 2015 хүний хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгасан.

4 өдрийн өмнө
“Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны” дадлага сургууль зохион байгуулж байна

Энэ удаагийн сургалт бэлтгэлийг Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт Загас үржүүлэх нууранд зохион байгуулж байна.

5 өдрийн өмнө
Х.Мандахбаяр: Эрүүгийн хуулиас "хэвлэл мэдээлэл", "гүтгэх" гэсэн үг хасагдсан

Сэтгүүлчийг тагнасан гэх хэргийн талаар болон Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр мэдээлэл хийлээ.

5 өдрийн өмнө