Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо

4
4 сарын өмнө
Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.


Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг даалгаврын дагуу зарим уул уурхайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг УУХҮЯ-нд хүргүүлсэн. Үүний дагуу 19 аж ахуй нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо.  Жишээ нь Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан Монгол газар компанийн эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрөл цуцалсан.

Мөн Байгаль орчны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн зарим аж ахуй нэгжийг тун удахгүй шүүхэд өгнө гэж мэдэгдлээ.

Санал болгох

Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нарыг саатууллаа

Нийслэлийн Засаг дарга авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэх санал гаргасныг НИТХ дэмжиж, нийслэлийн 2020 оны төсвийг баталсан. Үүнийг эсэргүүцэж Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ардчилсан залуучуудын холбооны Бодлогын зөвлөлийн гишүүн Б.Цэгмид, МАХН-ын гишүүн Б.Жагар, Босоо хөх Монгол ТББ-ын дэд тэргүүн Б.Чойпүрэв нар Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, төв замыг хаасан. Тэд төлбөр нэмэх шийдвэрээ эргэн харах, нийслэлийн төсөвт тавьсан үрэлгэн зардлыг танах шаардлагыг тавьж байгаа юм.

9 цагийн өмнө
Opendata: УИХ-ын гишүүдийн эзэмшдэг, тэргүүлдэг ТББ-ууд

ТББ гэдэг малгайн дотор шашны байгууллага, бизнесийнхэн, спорт холбоод, нийтийн эрх ашгийн төлөө төрд шаардлага тавьдаг иргэний нийгмийнхэн, мэргэжлийн холбоод, сургуулиуд, нутгийн зөвлөлүүд, үйлдвэрчний эвлэлүүд, намууд, боловсролын байгууллагууд, шантаажчид багтана. ТББ-ын тамгагүй дарга гэж алга, холбоо, сангүй УИХ-ын гишүүн бараг алга.

10 цагийн өмнө
Нийгмийн сүлжээний хяналт ба УИХ-ын гишүүдийн байр суурь

УИХ, орон нутгийн 2016 оны сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар улстөрчид иргэдэд бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулахаас илүүтэйгээр өрсөлдөгчөө гутаах доромжлох чиглэлийн мэдээлэл түлхүү цацсан. Ийм хар мэдээлэл Монголын эрх зүйн орноос гадуурх дүрэмгүй талбар буюу фейсбүүк, твиттэр зэрэг нийгмийн сүлжээгээр тархсан юм. Зохион байгуулалттайгаар нэгнийхээ эсрэг хийсэн эдгээр акциуд сонгогдсон болон сонгуульд ялагдсан улстөрчдийн нурууг авсан гэхэд болно.

11 цагийн өмнө